“Ubike” үйлчилгээ ирэх сарын 1-ээс эхэлнэ | News.MN

“Ubike” үйлчилгээ ирэх сарын 1-ээс эхэлнэ

“Ubike” үйлчилгээ ирэх сарын 1-ээс эхэлнэ

“Ubike” үйлчилгээ ирэх сарын 1-ээс эхэлнэ

Өнгөрсөн жил тодорхой хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авсан “Ubike” үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Дугуй түрээслэх төсөл санаачилсан Г.Дашням “20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.

Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй бөгөөд нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг бол хоёр цаг  нь  1500 төгрөг.  Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Дашрамд дурдахад, “Ubike”-ийн дараагийн шатны төсөл болох “Uscooter” хөтөлбөр түр хугацаанд зогсжээ. Учир нь нийслэлийн Засаг дарга солигдож, санхүүжилт олгох, эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

вау 2019-03-02 77.162.34.196

Дугуйн зам барьчихсан юм уу. Машины замаар машинуудтай зэрэгцэж явах юм болов уу. Зун очиод уная байз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж