Согтуу алга болсон иргэнийг хайх эрлийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Согтуу алга болсон иргэнийг хайх эрлийг зогсоожээ

Согтуу алга болсон иргэнийг хайх эрлийг зогсоожээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн 45 настай эрэгтэй Б хоёрдугаар сарын 22-ны шөнө 01.00 цагт сураггүй алга болжээ. Б нь хамгийн сүүлд малчин Л-ийн гэрээс гарч яваад сураггүй болсон байна.

Түүнийг согтуу морио унаад явсан гэж хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Алга болсон эр тус сумын Мааньт багийн гуравдугаар хорооны оршин суугч юм байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн газар, орон нутгийн сайн дурын иргэд нийлсэн   нийт  15 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Тиймээс  ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн энэ сарын 28-ны өдөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж