Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг МАН төдийгүй МАХН нижгэр тэмдэглэдэг болсон. “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэх болсон энэхүү өдрөөр МАН-ын дарга У.Хүрэлсүх ахмад дипломатчидаа хүлээн авч уулзаж, мөн намын гишүүдээ оролцуулсан хурал хийж, тоглолт үзэн, шинэ залуу үеэр гишүүдийнхээ эгнээг тэлсэн бол МАХН-ынхан ч мөчөөгөө өгөлгүй амьд хөгжмийн “Beacon” хамтлагтай хамтран “Эх орончдын өдөр-Залуусын баяр” нэртэй хурлыг “The Corporate” зочид буудалд хийж бут авчээ.
Залуус мөн тус намд элсэж, батлах гардсан бол Э.Эрдэнэжамъянг МАХН-ын Нийслэлийн түмтийн даргаар томилсон юм байна.
Холбоотой мэдээ