Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.03.01/ тушаал гаргаж Хил хамгаалах ерөнхий газар/ХХЕГ/-ын дэд дарга, бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ.
Бригадын генерал Ш.Лхачинжав 2012-2016 онд ХХЕГ-ын даргаар, 2016 оноос ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан аж.
Сайд Ц.Нямдорж өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг чөлөөлсөн байсан юм.
Холбоотой мэдээ