“Анод”-ын Н.Даваа үйлдвэрлэгч болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

“Анод”-ын Н.Даваа үйлдвэрлэгч болжээ

Дэлхий дахинд 2009 оны сүүлээр санхүүгийн хямрал нүүрлэхэд Монгол ч бас зах зухаас нь ширвүүлж, “Анод” банкны дампуурлыг зарлаж байв. Үүнээс болж, “Анод” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Даваа шүүхээс хоёр жилийн ял сонсч, юм, юм л үзсэн. Одоо харин тэрээр үйлдвэрлэгч болж, цахилгаан халаагуур хийх болсон байна.

Түүнийгээ дэлхийд өрсөлдөх брэнд бүтээгдэхүүн болно гэдэг итгэлтэй байгаа юм. Уг халаагуурыг монгол гэрт ашиглахад сарын цахилгааны төлбөр нь 40-50 мянган төгрөг л гарах аж. Нийслэлийн гэр хорооллын айлууд БНСУ, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан халаагуурыг өвлийн улиралд ашиглах тохиолдол цөөнгүй. Гэвч сарын төлбөр нь өндөр гардаг. Харин “Анод”-ын Н.Даваагийн үйлдвэрлэж байгаа цахилгаан халаагуур өртгийн хувьд хямд тусаж мэдэх аж. Тэрээр цахилгаан халаагуур үйлдвэрлэх төсөл дээрээ 2009 оноос эхэлж ажиллажээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж