ТОКИО-2020: Тамхи татах бүх цэгт тамхи татахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

ТОКИО-2020: Тамхи татах бүх цэгт тамхи татахыг хориглоно

ТОКИО-2020: Тамхи татах бүх цэгт тамхи татахыг хориглоно

Токио “тамхичдын диваажин” гэлтэй. Өнгөрсөн онд тус улс тамхины талаар маш чанга хууль баталсан ч зарим уушийн болон зоогийн газарт тамхи татдаг хэвээр байгаа ажээ.

Япон улс телевизээр тамхины сурталчилгаа явуулахыг зөвшөөрдөг бөгөөд тамхины хайрцаг дээр эрүүл мэндээ хамгаалах талаар анхааруулга бичдэггүй, бусад томоохон хотуудтай харьцуулахад тамхины үнэ харьцангуй хямд байдаг байна. Гэвч ирэх жил тус улс Токиогийн олимпын үеэр тамхи татахыг хориглох шийдвэрт хүрчээ.

"Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тус олимпын болон паралимпын наадам зохион байгуулагдах үеэр тусгай бүх цэгт тамхи татахыг хориглох шийдвэрийг пүрэв гаригт холбогдох байгууллагуудтай ярилцсаны үндсэн дээр гаргасан байна. Мөн Токиогийн олимпын зохион байгуулагчид тамхи татах тусгай цэгүүдийг хаах бодолтой байгаа аж.

“Япон улсын хууль болон Олон улсын олимпын хорооны зааварчилгааг үндэслэн тамирчид болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 2020 оны олимпын наадмыг зохион байгуулагчид тэмцээн зохион байгуулагдаж буй газруудад тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ. Зуны олимпын наадам Токио хотод 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох билээ.

Эх сурвалж: Japan times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж