АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын дүнгээр талууд харилцааны түвшингээ ахиулж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүргэснийг Гадаад харилцааны сайд онцолж, энэ нь хоёр талын стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг тэмдэглэв. Элчин сайдын зүгээс хэлэхдээ Вашингтоны хувьд нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улстай харилцаж буй харилцааг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлов.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг улам бүр бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэх, Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилтийг хангах, АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлуулах, Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, Энхтайвны корпусын шугамаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг болон хоёр талын харилцааны бусад асуудлаар ярилцав.

Элчин сайд М.Клечески нь 2019 оны 2 дугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсон юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж