Э.Оюунболд арслан гурвын даваанд уналаа

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд арслан гурвын даваанд уналаа

Э.Оюунболд арслан гурвын даваанд уналаа

Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж байна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа энэ цагт болж байна.

Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярт уналаа. Э.Оюунболд арслан нэгийн даваанд сумын заан Н.Бадрал, хоёрын даваанд аймгийн начин Х.Тулгыг даваад байсан юм.

Улсын аварга Н.Батсуурь аймгийн заан Ч.Энхмөнхөөр, улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн начин Т.Эрхэмбаяраар, улсын харцага Х.Гантулга аймгийн заан Г.Болдгэрэлээр гурав давлаа. Мөн улсын харцага Д.Бат-Эрдэнэ, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, улсын начин Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Д.Анар нарын бөхчүүд дөрвийн даваанд үлдээд байна.

Бөхийн өргөөнд болж буй хүчит бөхийн барилдааныг МҮОНРТ болон SPS телевизийн фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж