“Халуун зүрх” хорт хавдрын тухай хөндөнө

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

“Халуун зүрх” хорт хавдрын тухай хөндөнө

“Халуун зүрх” хорт хавдрын тухай хөндөнө

“…Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны кино хорт хавдрын тухай сэдвийг хөндөн өгүүлэх гэнэ. Мөн хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай үзэгчдэд хүргэх аж.

“Хувьсал” продакшнаас “өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Халуун зүрх” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ.

Хагас жил гаруй зураг авалт үргэлжилсэн “Халуун зүрх” уран сайхны кинонд нүүр хувиргалтын тусгай маск ашиглаж буйгаараа онцлог аж. Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны бүтээлд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар урилгаар тоглосон байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж