Ханойд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрч чадалгүй бүтэлгүйтсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Үүний шалтгааныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр талын дэвшүүлсэн санал тохиролцоонд хүрээгүйн улмаас уулзалт тодорхой шийдэлд хүрээгүй. Хойд Солонгосын талаас АНУ-ыг тавьсан бүх хоригоо цуцлахыг шаардсан. Хариуд нь Йонбён дахь бүх цөмийн реакторуудаа устгах амлалт өгсөн. Харин Ким Жон Уны энэ саналыг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй байлаа гэж тайлбарласан юм.
Дональд Трампын энэхүү мэдэгдлийн дараагаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “Манай талаас бүх хоригийг цуцлах биш харин 2016, 2017 онд тавьсан хоригуудыг л хэсэгчлэн цуцлахыг санал болгосон. Энэ нь манай улсын эдийн засгийн байдлыг сэргээхэд маш их түлхэц болох юм. Бид үүний оронд АНУ-ын бүрэн ажиглалтан доор Йонбёны цөмийн цогцолбороо устгаж, дахин пуужин хөөргөж, зэвсэг туршихгүй байх амлалт өгсөн. Ханойн дээд хэмжээний уулзалт шиг ийм боломж дахиж олдохгүй болов уу гэж бодож байна. Хэрэв АНУ дахин хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол манай улс байр сууриа өөрчлөхгүй гэдгийг мэдэгдэх нь зүйтэй байх” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж:POLITICO
Холбоотой мэдээ