Энэтхэг, Пакистаны “цөмийн шуурга” дэлхийн цаг уурт нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Пакистаны “цөмийн шуурга” дэлхийн цаг уурт нөлөөлнө

Энэтхэг, Пакистаны “цөмийн шуурга” дэлхийн цаг уурт нөлөөлнө

Энэтхэг, Пакистан хоорондын зөрчилдөөн газар нутгийн маргаантай бүс болох Кашмир мужид үргэлжилсээр байна. Пакистан улс хоёрдугаар сарын 14-ний өдөр Кашмирт Исламын “Жайш Э Мохаммед” бүлэглэлийн гишүүн Энэтхэгийн цэргийн цувааны ойролцоо амиа золиослон бөмбөг дэлбэлж, 40 гаруй цэргийг хөнөөсөн. Үүний хариу болгон Энэтхэг Пакистанд цохилт өгсөн энэ мэт байдал сүүлийн 50 гаруй жил үргэлжилж буй юм.

Хоёр улс тус бүр 150 гаруй цөмийн зэвсгийн нөөцтэй. Пакистаны зүгээс цөмийн зэвсгийн мөргөлдөөн үүсгэж болзошгүй байгаа учраас Энэтхэг цэргүүдээ болзошгүй нөхцөл байдалд бэлэн байлгаж байгаагаа мэдээлжээ.

Хирошимад 1945 онд “Little Boy” буюу жижиг хэмжээтэй цөмийн зэвсгээр халдлага үйлдсэн нь бүхэл бүтэн нэг хотыг хангалттай сүйрүүлсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд, Хойд Солонгос “Little Boy” цөмийн зэвсгээс 10 дахин хүчтэй зэвсэг туршсан бол АНУ, ОХУ тус тус үүнээс 1000 дахин хүчтэй цөмийн зэвсгүүд эзэмшдэг аж.

Цаг уур судлаачид Энэтхэг, Пакистан хоёр орны харилцаа хурцадмал байгаагаас үүдэн цөмийн зэвсгийн дайралт эхэлбэл дэлхийд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар анхааруулж байна. Тэд хоёр орон цөмийн зэвсгээр дайтвал озоны давхаргад нөлөөлж, цаг уур эрс хүйтэрч, хоол хүнсний хомсдолд орж, дэлхий даяар байгаль орчин болоод хүн төрөлхтөнд гамшиг нүүрлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж буй талаар "Business Insider"-т мэдээлжээ.

Мөн дэлбэрэлт үүсвэл агаар мандал, шим мандал зэрэг дэлхийн чухал давхаргуудад хортой нөлөө үзүүлээд зогсохгүй дэлхийн температур асар хурдацтай хүйтэрч, барилга байшинд цууралт үүсэж, тээврийн хэрэгсэл зогсон, газар тариалан эрхлэх боломжгүй болж, хоол хүнсний хомсдолд орох аж. Түүнчлэн агаар мандлыг их хэмжээний цөмийн утаа нь таван жилийн дотор устгах боломжтой бол шим мандлыг ганц л долоо хоногт устгах хэмжээний хор уршигтай талаар мэдээллээ.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж