Налайх дүүрэг Австралийн Гоүлбурн хоттой нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэг Австралийн Гоүлбурн хоттой нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Налайх дүүрэг Австралийн Гоүлбурн хоттой нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Нийслэлийн Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хотын дарга Боб Көркийн урилгаар 2019 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-нд Австрали Улсад айлчилж байна.

Айлчлалын эхэнд манай төлөөлөгчдийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн орлогч Пол Майлер хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан ярилцав.

Ч.Раднаабазар тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хотод зочлон тус хотын дарга Боб Көрк, ерөнхий менежер Уорвик Бэннэт, Засаг даргын тамгын газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Скотт Мартин нартай тус тус уулзаж, Налайх дүүрэг, Гоүлбурн хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийг байгуулснаар талууд боловсрол, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн төлөөлөгчид Гоүлбурн хотын Жуулчны мэдээллийн төв, фермерийн аж ахуйгаар зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хот нь 1863 онд байгуулагдсан бөгөөд 30 мянга гаруй хүн амтай, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн хот юм. Гоүлбүрн хот Налайх дүүргээс гадна АНУ, Япон, Зүүн Тимор, Уганда улсын хотуудтай харилцаа тогтоож, хамтран ажилладаг аж.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж