Их хэмжээний хуурамч пүүз зарсан Хятад эр шоронд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Их хэмжээний хуурамч пүүз зарсан Хятад эр шоронд оржээ

Их хэмжээний хуурамч пүүз зарсан Хятад эр шоронд оржээ

БНСУ-ын Сөүл хотын дээд шүүхээс БНХАУ-ын иргэнийг их хэмжээний хуурамч гутал худалдаалсан хэрэгт буруутган Баасан гаригт /2019.02.22/ дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ тухай тус улсын “Korea Times” мэдээллийн сайт өнөөдөр /2019.03.01/ мэдээллээ.

 Тодруулбал,  Хятад улсын иргэн 36 настай Ким гэгч нь 2017 оны тавдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд нийт 8,000 гаруй хуурамч гутлыг худалдаалсан байна. Үүний 7,300 орчим нь “Nike” брэндийнх, 670 орчим нь “Converse” брэндийн гутал байжээ.

Тэрбээр энэхүү наймаанаасаа нийт 660 мянган ам.долларын ашиг олсон байна. Шүүхээс түүнийг иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахыг шаарджээ. Гэсэн ч Хятад эр түүнээс гутал худалдан авсан иргэд дуураймал гэдгийг мэдэж байсан хэмээн өөрийгөө өмгөөлсөн байна. Харин түүний энэ мэдүүлэг нь өөрийг нь улам хүнд ялд унагааж, брэндийн нэр хүндийг унагаасан, гэмгүй иргэдийг санаатайгаар гүтгэсэн гэх зүйл заалт нэмэгдэж нийт дөрвөн жил хоригдох болжээ.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж