Ө.Дүүрэнбаяр гуравт, Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ | News.MN

Ө.Дүүрэнбаяр гуравт, Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ

Ө.Дүүрэнбаяр гуравт, Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ

Ө.Дүүрэнбаяр Германы “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр чансаагаа гуравт хүргэж чадлаа.

Ө.Дүүрэнбаяр гуравт, Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос эрэгтэй бөхчүүдийг чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрөгч долоо хоногт Германы Дюссельдорж хотод болсон “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансаанд өөрчлөлт орсон байна.

Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас хамгийн өндөр чансааг +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр үзүүлж, Гүржийн Г.Тушишвили, Чехийн Л.Крпалек нарын араас гуравт бичигдсэн бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ.

Ө.Дүүрэнбаяр Германы “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр чансаагаа гуравт хүргэж чадлаа.

Хөнгөн жингийн тамирчдаас 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, 66 кг-д Г.Хэрлэн 10-т, 73 кг-д Г.Одбаяр зургаад, Ц.Цогтбаатар 10-т бичигдсэн байна.

Монголын бөхчүүдийн чансааг хүргэе:

60 кг:

  • 5. Д.Амартүвшин 4269
  • 16 . Г.Болдбаатар – 2485
  • 52. Ж.Амарболд – 745
  • 63. Б.Амартүвшин -566

66 кг:

  • 13. Г.Хэрлэн -3048
  • 15 . Д.Алтансүх -2845
  • 21. Ё.Басхүү – 1874
  • 44. Д.Төмөрхүлэг -1079
  • 86. Б.Эрхэмбаяр -510
  • 139. А.Батсуурь -182
Ё.Басхүү

73 кг:

  • 6. Г.Одбаяр – 4399
  • 10. Ц.Цогтбаатар -3466
  • 66. Н.Хадбаатар -709
  • 140. С.Баяртүвшин -277
  • 184. Ё.Басхүү -130
Ц.Цогтбаатар

81 кг:

  • 16. О.Ууганбаатар -2573
  • 17. Н.Дагвасүрэн -2548

90 кг:

  • 10. Г.Алтанбагана -3388
  • 83. Э.Мөнхжаргал -444
  • 186. Д.Цэрэнням -80
  • 193. Б.Бат-Эрдэнэ -70

100 кг:

  • 9. Л.Отгонбаатар -3600
  • 78. О.Хангал -471
  • 118. Б.Жанчивдорж -178

+100 кг:

  • 3. Ө.Дүүрэнбаяр -4014
  • 21. Н.Түвшинбаяр -2020
  • 55. Б.Тэмүүлэн – 822
  • 139. Б.Лхагвадорж -91
  • 143. О.Цэцэнцэнгэл – 82
  • 220. С.Бат-Орших -6 тус тус шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дарь 2019-03-01 66.181.178.77

Дүүрэнбилэгт баяр хүргэе

Avatar

Зочин 2019-03-01 112.72.11.108

Түвшээ минь зодог тайлах цаг болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж