БНСУ-ын Пусан боомтын гүүрийг ОХУ-ын ачааны хөлөг онгоц мөргөсөн хэрэг өчигдөр /2019.02.28/ гарчээ. “Seagrand” нэртэй тус хөлгийн багийнхныг баривчлан саатуулсан бөгөөд онгоцны ахмад согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Харин өнөөдөр ахмадаас бусад гишүүдийг сулласан байна.
“Seagrand” ачааны хөлөг онгоц БНСУ-ын Пусан боомтод байдаг “Гуанган” гүүрийг нүүрэн хэсгээрээ мөргөж зогссон ба ослын улмаас онгоцны дээд хэсэг эвдэрч, хоёр давхар гүүрний доод хэсэг таван метр орчим өргөн хэмжээтэй эвдэрч сүйджээ.
Ослын дараагаар аврах албаныхан ирж онгоцыг аюулгүй газарт аваачин ачиж явсан 1,500 орчим тонн төмөр хоолойг онгоцноос буулгасан байна. Хэргийг БНСУ-ын цагдаагийн газар үргэлжүүлэн шалгаж байгаа гэв.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ