Ц.Пүрэвтүвшин: Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхэд өгч байна

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ц.Пүрэвтүвшин: Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхэд өгч байна

Ц.Пүрэвтүвшин: Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхэд өгч байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монголын зэс корпорацитай холбоотой худал мэдээллийг олон нийтэд цацсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа тус корпорациас өнөөдөр  /2019.03.01/ мэдээлэл хийлээ.

Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Л.Оюун-Эрдэнийг бид манай компанийг гүтгэсэн, худлаа мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Буруу мэдээллээ залруулж, уучлал гуйхыг даалгаж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн 3 жил гаруйн хугацаанд яригдаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Миний бие болон манай компанийн удирдлагуудыг 10 гаруй удаа дуудан байцаалт мэдүүлэг  авсан. Холбогдох бичиг баримтыг хураан авсан, Шалгалт хийж байгаа. Манай компанитай хамтарч ажилласан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг байцаасан,  давхардсан тоогоор 70 гаруй удаагийн байцаалт болсон. Өөрөөр хэлбэл, бид энэ асуудал дээр илэн далангуй хамтарч ажиллаж байна. Саад тотгор учруулсан зүйл байхгүй. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн лхагва гаригт “Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан” мэтээр ташаа мэдээлэл тараасан.

Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдээллээр бол хүчний байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь харагдаж байгаа. Ямар зүйл ангиар шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгийн мөнгө орсон гэх мэт мэдээлэл хийсэн. Гэхдээ ямар хүмүүсээс байцаалт авсан бэ гэдгээ орхигдуулж байгаа нь манай компанийн нэр хүндийг унагаж гүтгэж байна.

Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монголын иргэн бизнес хийж болохоо больжээ. УИХ-ын гишүүд нь өөрөө мэдээлэл бэлдээд энэ талаар мэдээлнэ гэж байгаа нь зохисгүй. Шүүхээр шийдэгдсэн асуудлыг ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгч,  Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн, хүлээн аваагүй. Есөн сард шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл биелэхгүй байна. Цагдаа, АТГ-т гомдол өгөөд шийдэгдэхгүй байна. Шүүхийн шийдвэр биелэхээ больсон байна.

Л.Оюун-Эрдэнэ сайд 400 сая ам.доллар төрөөс авсан гэсэн, тийм зүйл байхгүй. Гэтэл үндэслэлгүй худал мэдээлэл хийж, ард түмний тархийг угааж байна. Эцсийн дүндээ биднийг аргагүй байдалд хүргэж байгаа учраас шүүхэд хандаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж