Путины орлогыг ил болгох тухай хууль санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Путины орлогыг ил болгох тухай хууль санаачилжээ

Путины орлогыг ил болгох тухай хууль санаачилжээ

АНУ-ын Конгрессын хоёр гишүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөрөнгө орлогын ил тод байдлын тухай хуулийн төсөл санаачилсан байна.  Хуулийн төсөлд зааснаар АНУ-ын тагнуулын газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогын талаарх мэдээллийг олж  Конгресст танилцуулах ёстой юм байна.

Хуулийн төслийг санаачилсан Бүгд найрамдах намын гишүүн Элисе Стефаник, болон Ардчилсан намын гишүүн Валдес Демингс нар “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний хамсаатнуудын хязгааргүй эрх мэдэл дэлхий дахинд ардчиллыг үгүй хийж байна. Түүний энэ их эрх мэдлээ хадгаж чадаж байгаагийн цаана нь хууль бус аргаар олж авсан их хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгаатай нь холбоотой”  хэмээн шинэ хуулийн төслөө тайлбарлажээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Өөрсдөд нь үүнээс өөр хийх ажил мундахгүй их байхад ОХУ-ын дотоод хэрэгт хошуу дүрлээ” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.

Албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлгээр Путины 2011-2016 оны нийт орлого 675 мянган ам.доллар, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж мэдсэнээр түүний гэр бүл болон ойрын найз нөхдийн нийт орлого 24 тэрбум ам.доллар байсан гэнэ. Тэрбээр ОХУ-ын төрийн эрхэнд 18 жил тасралтгүй сууж байгаа билээ.

Эх сурвалж: russiabusinesstoday

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж