Оюутан, сурагчдад зориулсан Монголын анхны сайн үйлсийн аян

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Оюутан, сурагчдад зориулсан Монголын анхны сайн үйлсийн аян

Оюутан, сурагчдад зориулсан Монголын анхны сайн үйлсийн аян

Амралтын өдрүүдэд юу хийхээ төлөвлөөгүй байна уу, тэгвэл ахлах ангийн сурагчид, оюутнуудад  зориулан маргааш болох сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг хүргэж байна.

“WolO Mongol”  ТББ-аас “WolO – Gap Year”   Ерѳнхий боловсролын ахлах ангийн сурагчид болон шинэхэн оюутнуудад зориулсан арга хэмжээ маргааш буюу бямба гаригт өглөө 09 цагаас Hub Innovation төвд болох нь ээ.

WolO гэдэг нь  We only live once буюу бид ганц л амьдарна гэсэн утгатай бөгөөд залуус эерэг хандлагыг түгээж, хамтын бидний амжилт гэсэн уриатайгаар хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг аж.

WolO – Gap Year зохион байгуулагдах болсон шалтгаан?

Монгол улсын хѳгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, амжилт бүтээлээрээ түүчээлж буй залуус дараагийн үе болсон оюутан, сурагчдадаа зориулан өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагаасаа хуваалцан амьдралдаа зѳв чиглэл, зорилгоо тодорхойлон идэвх зүтгэл, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгөѳ зѳв зүйлд зарцуулах, зөв алхмыг хийхэд нь чиглүүлэг ѳгѳх зорилготой ямар ч үнэ тѳлбѳргүй мэдлэг мэдээлэл, олон гоё чанартай бэлгээр урамшуулсан сайн үйлсийн үйл ажиллагаа билээ.

WolO – Gap Year  – д ямар мэдлэг мэдээлэл авах боломжтой вэ? 

 Долоон илтгэгч тус бүр доорх сэдвийн хүрээнд илтгэл тавина.

  • Хувь хүний хѳгжилд таны хандлага хэрхэн нѳлѳѳлдѳг вэ?
  • Сэтгэл зүйгээ хэрхэн зѳв удирдах вэ?
  • Хувь хүний эрүүл мэндэд хэрхэн анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Үерхэл, нѳхѳрлѳл болон гэр бүл тѳлѳвлѳлт
  • Мэргэжлээ хэрхэн зѳв сонгох вэ?
  • Санхүүгээ хэрхэн зѳв удирдах вэ?
  • Ѳѳрийн ѳмнѳ болон нийгмийн ѳмнѳ хүлээсэн үүрэг хариуцлага

WolO – Gap Year  эвентэд хамрагдсан оюутан сурагчид  өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл аваад зогсохгүй тус сайн үйлсийн аяныг дараах байгууллагууд чин сэтгэлээсээ дэмжиж чанартай час хийсэн бэлгүүдийг бэлэглэх юм байна.

Үүнд:

  • Faro Edu Англи хэлний сургалтын тѳвийн A Level ангид 100 хувь  үнэ тѳлбѳргүй суралцах  нэг эрх
  • Монголын Оюун Ухааны Академийн насанд хүрэгчдийн “Ой тогтоолт хѳгжүүлэх аргачлал” онол, практик хосолсон оюуны хѳгжлийн цогц сургалтанд 100% үнэ тѳлбѳргүй суралцаг 1 эрх
  • Күнз Боловсролын тѳвийн “Хятад хэлний танхим”-ын 1 шатны сургалтанд 100 хувь үнэ тѳлбѳргүй суралцах нэг эрх
  • Залуу хатагтай ноёдын сургуульд 100 хувь үнэ тѳлбѳргүй суралцах хоёр эрх, 50 хувийн хѳнглѳлттэй суралцах 20 эрх
  • Карьер Хѳгжлийн Тѳвд Мэргэжил сонголтын багц тестийг 100% үнэ тѳлбѳргүй ѳгѳх нэг  эрх
  • Unitel – ийн 50 gb дата эрхтэй хоёр дугаар
  • Сүүн шүдхэн шүдний эмнэлэгт 200 мянган төгрөгийн  нэг эрх
  • NoVaTec ЕЭШ – д 100 хувь үнэ тѳлбѳргүй бэлдэх нэг эрх
  • Онч Глобал ХХК – ийн нэрэмжит нэг бэлгийг тус тус азтан шалгаруулан бэлэглэх
  • Тэсо корпорацийн зүгээс энэхүү зѳв сайн үйлсийг дэмжиж ѳѳрсдийн зѳв аарцаар дайлах

Энэхүү арга хэмжээнд  80 оюутан, сурагчдыг л бүртгэж авах тооны хязгаартай тул хэн сэргэлэн цовоо, хүсэл эрмэлзэлтэйгээр хамгийн түрүүнд бүртгүүлнэ тэр оюутан, сурагч "гашуун" бас амттай мэдлэг мэдээлэл авахаас гадна дэмжигч байгууллагуудын час хийсэн чанартай бэлгүүдийн эзэн болох боломжтой.

Хамгийн гол нь WolO – Gap Year  эвент үнэ тѳлбѳргүй бөгөөд  бүртгэлийг  хариуцлагажуулах үүднээс барьцаа хэлбэрээр баталгаажуулж урьдчилан 5000 төгрөгийн хураамж авах юм байна.  Ингэхдээ өглөө сургалтдаа ирээд ѳѳрийн бүртгэлээ хянуулж дээрх мѳнгѳѳ буцаан авах аж.

WolO-г үүсгэн байгуулагч  М.Тэмүүлэнгийн тухайд  БНХАУ-ын Харбины Технологийн Их Сургуульд докторантаар суралцдаг, 2018 оноос Харбин хот дахь Монгол оюутны холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд 2017 оноос WolO контент үүсгэн байгуулжээ. Тус ТББ нь залуусын хөгжилд  зориулсан сургалт, аяныг үнэ төлбөргүйгээр явуулдаг аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: +976 8881-0408

Facebook page: Wolo / Social friend

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж