Талибууд Афганистаны цэргийн хүчний баазад халджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Талибууд Афганистаны цэргийн хүчний баазад халджээ

Талибууд Афганистаны цэргийн хүчний баазад халджээ

Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд баасан гаригийн өглөө Гильменд муж дахь Афганистаны цэргийн хүчний баазад халджээ. Хэвлэлд мэдээлснээр энэхүү дайралтад 27 зэвсэгт этгээд оролцсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр цэргийнхэн дайралтыг няцааж чадсан бөгөөд зэвсэгтэй есөн этгээдийг устгажээ.

Афганистаны цэргийн хүчнийхэн газар нутгаа чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж. Талибуудын дайралтын үеэр цэргүүд бэртэж гэмтсэн тухай мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.

АНУ-Афганистаны цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Кола Дэйв Бутлер “Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн довтолгоог зоригтой эсэргүүцсэн" хэмээн баасан гаригийн өглөө твиттер хуудастаа жиргэжээ. Мөн тэрбээр "Тэд Афганистаны ард түмэн, аюулгүй байдлын төлөө тэмцэж буй ард түмний хамгаалагч юм" хэмээсэн жиргэсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын дайралт баасан гаригийн өглөөний 04.00 цагт эхэлжээ.

Эх сурвалж: TOLO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж