Попын хааны харшийн үнэ 70 хувиар унажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Попын хааны харшийн үнэ 70 хувиар унажээ

Попын хааны харшийн үнэ 70 хувиар унажээ

Попын хаан агсан Майкл Жэксоны Калифорни дахь “Neverland Ranch” эдлэнг 31 сая ам.доллараар худалдахаар болжээ. Дөрвөн жилийн өмнө уг эдлэнгийн үнэ 100 сая ам.доллар байсан юм. Ийнхүү 70 хувь хямдруулан худалдах болсон нь тус бүс нутагт ган гачиг нүүрлэх болсонтой холбоотой гэж тайлбарлав.

Гэсэн ч тансаг харшийн  үнэ ингэж огцом унасан нь алдарт дуучин тэрхүү харшдаа бага насны хөвгүүдийг аваачин хүчирхийлдэг байсан гэх шуугианаас болсон гэж  хүмүүс таамаглаж байна. “HBO” кино суваг попын хаан өсвөр насны хөвгүүдийг  “Neverland Ranch” эдлэндээ аваачин хэрхэн хүчирхийлэл үйлддэг байсан талаар өгүүлдэг “Leving Neverland” баримтат киног энэ Ням гаригт /2019.03.03/ дэлгэцээр цацахаар болсон юм. Дөрвөн цаг үргэлжлэх энэхүү кинонд хүүхэд байхдаа Майкл Жэксоны бэлгийн дарамтад өртдөг байсан өдгөө 36,40 настай хоёр залуугийн тухай гардаг аж. Майкл Жэксон хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргээр хэд хэдэн удаа шүүхэд дуудагдаж, хамгийн сүүлд 2003 онд гарсан дуулианаар “Neverland Ranch” эдлэнг нэгжиж үзэхэд хөвгүүдийн нүцгэн зураг, хүүхдийн төрөл бүрийн тоглоом, тэмдэглэлүүд гэх мэт маш олон сэжигтэй баримтууд олдож байжээ.

 

Нэрээ солин “Sycamore Valley Ranch” гэх нэртэй болсон энэхүү эдлэн газар нь 1000 гаруй га талбайтай, усан сан, хиймэл нуур, сагсан бөмбөг теннисний талбай, кино театр, амьтны хашаа, хүүхдийн тоглоомын талбай, зургаан унтлаганы өрөө бүхий гурван хэсэг харштай сүрлэг байгууламж юм. Анх 1980 онд 19,5 сая ам.долларын өртгөөр бариулж байсан уг харшийг 2008 онд өрөө төлөхийн тулд 2008 онд үл хөдлөх хөрөнгийн компанид 22,5 сая ам.доллараар худалдсан байна.

Эх сурвалж: USATODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж