Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

Нийслэлийн Онгой комиссын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг төвийн 6 дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны усны зайлуулах шугам  сүлжээний хэвийн найдвартай ажиллагааны үзлэг шалгалтыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УБЗАА, НМХГ, НХТЕТГ, НАЗХГ, НОБГ, дүүргүүд, ГУББГ зэрэг 10 гаруй албан байгууллагууд орсон.

Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2,5 тэрбум төгрөг хот тохижилтын урсгал зардалд 2019 онд батлагдсан.

Дээрх санхүүжилтээр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170,0 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ явуулахаар “Геодези, Усны барилга байгууламжийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер миний бие газар дээр нь танилцаж, хор уршгийг арилгахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийг шийдвэрлэж ажилласан.

Улаанбаатар хотын хэмжээнд 2018 онд БЗД, СХД, ЧД, СБД булгийн болон хөрсний ус ихтэй байснаас зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 41 булаг илэрсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Онцгой байдлын газар, дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудтай хамтран тухай бүр нь холбогдох арга хэмжээг авч байнгын ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд орсон их хэмжээний хур борооны улмаас хөрсний усны түвшин дээшилж хөрсний болон булгын усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа БЗД-ийн 5, 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо, ЧД-ийн 13, 18 дугаар хороо, СХД-ийн 7 дугаар хорооны мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Хан-Уул дүүргийн Алтай хотхон орчмын Дунд голын үерийн далан мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шийдвэрлэсэн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийн санхүүжилтээр дараах  арга хэмжээнүүд авагдаж байна:

  • Баянзүрх дүүрэгт:Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан дулааны станц”-ын орчим, 5 дугаар хороо  Монелын 9,10 дугаар гудамжинд хөрсний ус булаг гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэй 10 хоног ажиллаж, 7440 тн ус соруулан, 104 удаагийн рейсээр 1712 тн мөсийг зөөвөрлөсөн. Дээрх ажилд нийт 86 сая төгрөг төсөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 41 сая төгрөг зарцуулаад байна.
  • Сонгинохайрхан дүүрэг:Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр цэргийн ангийн 2, 3, 4 дүгээр гудамжинд хөрсний ус гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 31 алба хаагч, 7 автомашин /хово-4, эксковатор-1, ковш-1, тээврийн-1/ ажиллаж 224 тн мөсийг зөөвөрлөсөн.

Дээрх ажилд  нийт 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар ажил үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

  • Дээрх ажилд  нийт 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар ажил үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
  • Сүхбаатар дүүрэг:Чингэлтэй  дүүргийн 17 хорооны 8 дугаар гудамж,18 дугаар 7,8,33 гудамжинд хөрсний ус булаг гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 16 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэй /2 эксковатр, 4 хово/ 14 хоног ажиллаж,  242 удаагийн рейсээр 4840 тн мөсийг зөөвөрлөсөн. Дээрх ажилд нийт 59 сая төгрөгийг 14 хоногийн хугацаанд бүрэн зарцуулан 90 хувийн гүйцэтгэлтэй ажилласан боловч, ус  ундарга нэмэгдэн гарч байна.
  • Сүхбаатар дүүрэг:Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 43 дугаар гудамж, 14 дүгээр хороо Сэлбэ голын далан 19 дүгээр Майхан толгой, 20 дугаар хороо Цолмонгийн 12 дугаар 42 б тоот айл хөрсний ус гарч халиа дошин үүссэнийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 27 алба хаагч, 4 автомашин /эксковатор-1, ковш-1, хово-2/ 10 хоног ажиллаж  1020 тн мөсийг зөөвөрлөж,  нийт 19 сая төгрөг зарцуулаад байна.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чиглэлээр

Улс, Нийслэл, Гадаадын зээл тусламж төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлууд:

Он дамжин хэрэгжих:

  • Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 3-р ээлж,
  • Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж
  • БЗД, Ганц худгийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажил
  • Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил

Шинээр хэрэгжих:

  • Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж
  • Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж-5-р ээлж
  • СХД, 361 гарам орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • СХД, Партизан, Батсүмбэрийн үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • СХД, 13, 14-р хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил
  • БЗД, Дарь-Эхийн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил
  • СХД, 7-р хорооны хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил
  • Хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил
  • Тоног төхөөрөмж худалдан авах ажил

Шинээр авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлыг  10 байршилд 3,0 тэрбум төгрөгийн Замын сангийн санхүүжилтээр “Геодези, Усны барилга байгууламжийн газар хийж гүйцэтгэх:

Үүнд 

  • БЗД, 1-р хороо, Токиогийн гудамжны Е-март орчмын ус зайлуулах шугамын 2-р ээлж
  • СХД, 21-р хороо, 1-р хорооллын арын замаас 21-р хороолол орох замын төгсгөл хэсгийн ус зайлуулах шугам
  • БЗД, 16-р хороо, Улаанхуарангийн авто замын ус зайлуулах шугам
  • БЗД, 19-р хороо Саруул тэнгэр хорооллын арын замын ус зайлуулах шугам
  • БЗД, 17-р хороо Шархадны авто замын ус зайлуулах шугам, /Да хүрээ орчим/
  • БЗД, 19, 22-р хороо Зүүн Алтан Өлгий Цайз захаас хойш өгсөх 0,86 км авто замын ус зайлуулах шугам
  • БЗД, 22-р хороо Монелийн авто замын ус зайлуулах шугам
  • БЗД, 26-р хороо Баянмонгол хорооллын зүүн талын туслах зам, Нүхэн гарц орчим
  • СБД, 1-р хоро Соёолж төв орчмын авто замын ус зайлуулах шугам
  • ЧД, 16-р хороо 139-р бага сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборын авто замын ус зайлуулах шугам
  • БГД, 1, 3, 4-р хороо 3-р коллекторын төгсгөл хэсгийн засвар шинэчлэлт

Гадаадын Зээл тусламжаар хэрэгжих:

НҮБ-ийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая доллар шийдвэрлэж, 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор хэрэгжинэ. Эдгээр 7 хороонд Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод хэрэгжихээр болсон гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж