Машин барьдаг жолооч хүн бүр замын түгжрэлээс болж стресстэй тулгардаг билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэж өгөх шинэ автомашин гарчээ.
Fast Company ба Argo Design нарын хамтран бүтээсэн Lane Splitter хэмээн энэ машин нь энгийн автомашин шиг явж байхдаа нэг товч дарахад л яг Batman-ий машин шиг хоёр ширхэг мотоцикл болон хувирдаг байна.
Хойд тэнхлэг нь хөтөлж явах зориулалтаар бүтээгдсэн шинэ загварын энэхүү автомашин нь мотоцикл шиг хөл нь гадаа явахгүй ч үргэлж төвөө алдахгүй байхаар хийгджээ.
Машиныг бүтээсэн Chipp Walters “одоохондоо машин төгс болоогүй байгаа ч цаашид улам хөгжүүлж өдөр тутмын хэрэглээнд унаж болохоор болгоно” хэмээн ярьжээ.
Б.БИЛГЭЭ
Эх сурвалж: insight.co.kr