Мел Гибсоны хар өдрүүд

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Мел Гибсоны хар өдрүүд

Өдгөө 54 настай Холливуудын алдарт найруулагч, продюсер Мел Гибсон пүрэв гаригт  салаад удаагүй байгаа эхнэр Оксана Григоревнатай утсаар халуун яриа өрнүүлснийхээ дараа бүхнээ алдсанаа  болсноо ойлгожээ. Өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулсан Оксана түүнээс 450 сая ам.доллар нэхэмжилсэн тул Мел Гибсон гялалзсан амжилтыг нь дагаж ирсэн олон сая ам.доллараас юу ч хүртэж чадахгүй болж байгаа юм.
Тэрбээр утсаар ярьж байх үедээ “ Чи намайг ашигласан. Би чамайг хэзээ ч уучлахгүй” гэж хашгирч байсан гэнэ. Григоревна түүнийг харамч гэж хэлэхэд Мел Гибсон галзууртлаа уурлаж” Харамч хүн ямар байдгийг би чамд харуулна аа” гэжээ.
Тэдний утасны яриаг  Холбооны мөрдөх товчооны нэгэн ажилтан бичиж авсан нь хэвлэлээр шуугиан дэгдээгээд байгаа юм. Тэд үүнийгээ шүүхийн шийдвэрт нөлөөлөх хууль ёсны баримт  гэж үзэж байгаа аж. 

Бэлтгэсэн Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж