Бяцхан хүү үнсэлтийн улмаас герпес вирусын халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Бяцхан хүү үнсэлтийн улмаас герпес вирусын халдвар авчээ

Бяцхан хүү үнсэлтийн улмаас герпес вирусын халдвар авчээ

Их Британид үнсэлтийн улмаас герпес вирусын халдвар (хомхой) авсан бага насны хүүхэд эмнэлэгт хэвтсэн байна. Энэ явдал нэгдүгээр сарын 12-ны өдөр Английн Их Манчестерын Солфорд хотод гарчээ. Лорна Хой хэмээх эмэгтэй Кало хүүгийнх нь биеэр их хэмжээний улаан тууралт гарсан тул эмнэлэгт хандсан байна.

Өдгөө 27 настай эх эмч нарт удаа дараа хандсан бөгөөд гурав дахь үзлэгийн үеэр хүү нь герпес вирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Эмч нар энэхүү вирусын халдвар нь үнсэлтийн үеэр дамждаг болохыг түүнд хэлсэн байна.

Лора "Хүүгийн минь амны ойролцоо шархалсан. Нүд рүү нь үсэрхийлээгүй тул эмч нар эм бичиж өгсөн. Хүү минь сохорч мэдэх байлаа. Бяцхан хүүхдүүд энэхүү вирусын улмаас амиа алдсан тухай сонсож байсан. Тухайн үед Кало дөнгөж хоёрхон настай байсан" хэмээн ярьжээ.

Эмчилгээний үр дүнд Кало хүүгийн бие хэвийн байдалдаа эргэн орсон байна. Лорна хүүгийн нүүрэн дээр хомхойн тав үлдсэнийг тэмдэглээд, эцэг эхчүүдэд хүүхдүүдэд нь учирч болзошгүй энэхүү аюулын тухай сэрэмжлүүлсэн байна.

Их Британид өнгөрсөн 2018 онд нэгэн хос дөнгөж төрсөн Киара охиноо үнсэлтийн улмаас алдсан талаар мэдээлжээ. Шинжилгээгээр хүүхэд нь герпес вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Эмч нар эцэг эхийн үнсэлт вирусын халдвар түгээх хамгийн боломжит хувилбар болохыг хэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, манай гаригийн хүн амын 90 хувь нь хомхой долоох өвчний вирус тээж явдаг байна. Хомхой долоох гэдэг нь герпес хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин ба үүсгэгч нь хүний биед байнга оршиж, ямар нэгэн шалтгаанаар идэвхжсэн үед өвчин үүсгэх шинж чанартай болдог байна. Энэ вирус нь хүний бие махбодын эсэргүүцэл сулрах, гэнэт даарах, хүнд өвчин (хатгаа) тусах, стресс зэрэг олон шалтгааны улмаас идэвхждэг гэж үздэг ажээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж