МХБХ-нд шилэн данс ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

МХБХ-нд шилэн данс ажиллаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Шилэн данс”-ны цэс нээж, хэддүгээр сард ямар зорилгоор хэчнээн төгрөгийн зардал гаргаснаа байгууллага бүр тайлагнадаг болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчид, дасгалжуулагч, сургалтын үйл ажиллагааны талаар зардлыг гаргажээ.

МХБХ-ны Ээлжит  IV  их хурлаар сонгогдсон  Гүйцэтгэх Хорооны гишүүдийн II хурал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны 8 гишүүн оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Дэлхийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтонд оролцсон Үндэсний шигшээ багийн тайлан, тэмцээн зохион байгуулах комисс /ТЗБК/-ын тайлан, үр дүнг хэлэлцэх;

2. Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцсон Залуучуудын шигшээ багийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх;

3. 14, 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуудагчийг томилох

4. Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилох

5. Бусад асуудал

Гүйцэтгэх хорооны хурлаар Үндэсний шигшээ баг болон Залуучуудын шигшээ багтай холбоотой үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг авч хэлэлцэн дүн шинжилгээ хийлээ. Мөн 14 болон 16 насны шигшээ багийн дасгалжуулагчийн томилгоог Гүйцэтгэх хорооны дараагийн хурал хүртэл хойшлуулан, насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэ-Очирыг томиллоо.

14 насны шигшээ баг 2015 оны 9-р сарын 1-10-ны хооронд Хятад улсад зохион байгуулагдах Азийн Хөлбөмбөгийн Холбооны хөвгүүдийн фестивальд оролцоно.

16 насны шигшээ баг 2015 оны 9-р сард зохиогдох Азийн хөлбөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцоно.

Насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг 2015 оны 11-р сард зохиогдох Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Тус хурлаар МХБХ-ны дүрэмд заасны дагуу Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилсон.

Ерөнхийлөгч А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу МХБХ-ны санхүү болон үйл ажиллагааны тайланг ил тод байрлуулж, шилэн дансны үйл ажиллагаанд шилжлээ.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БОЛОН ТЗБК-ын ТАЙЛАН

ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ ХУРЛЫН ТОГТООЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж