АН: НИТХ-ын даргыг хууль зөрчин сонгосон асуудлаар шүүхэд хандана | News.MN

АН: НИТХ-ын даргыг хууль зөрчин сонгосон асуудлаар шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

АН: НИТХ-ын даргыг хууль зөрчин сонгосон асуудлаар шүүхэд хандана

АН: НИТХ-ын даргыг хууль зөрчин сонгосон асуудлаар шүүхэд хандана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг шүүхэд хандахаар болжээ. НИТХ-ын өчигдрийн /2019.02.28/ хуралдаанаар Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн гэж тус намын бүлэг үзэж байна.

НИТХ-ын тэргүүлэгч Л.Нарантуяа “Өчигдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч эхлэлгүй удсан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 11.00 цагийн үед орж ирээд эхлүүлээгүй хуралдаанаас 15.00 цаг хүртэл завсарлага авсан. Эхлүүлээгүй хуралдаанаас завсарлага авч болдоггүй. НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгалмаа нар өрсөлдөхөөр саналын хуудаст нэрээ бичүүлсэн. Нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталж, шийдвэрээ гаргаад тооллогын комиссоо батлахаар маргалдах хооронд Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татсан. Саналын хуудаст нэрээ бичүүлснээс хойш нэр татахыг хуулиар хориглодог. Үүний дараа Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжих эсэх санал, хураалтыг илээр явуулсан. Тиймээс манай бүлэг шүүхэд хандаж байна” гэлээ.

Харин НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн хоёр, гурван сар НИТХ-ын хуралдаанаар томилгоо л ярьдаг болсон. Хотын даргыг чөлөөлнө, томилно гэж хурал зарладаг ч хойшлуулдаг, завсарлага авдаг арай хийж хуралдахаараа 7-8 цагийн турш хэрэлддэг. 45 төлөөлөгчийн саналыг тоолоход 7 цаг зарцуулж байна. НИТХ бие даасан нутгийн өөрөө удирдах байгууллага. Гэтэл сүүлийн үед НИТХ МАН-ын шийдвэрийг дэмждэг хамжлага байгууллага болж хувирсан. МАН Удирдах зөвлөлийн шийдвэрээ НИТХ-ээр батлуулахаар улайрдаг болсон. Маш эмх, замбараагүй дарамт, шахалт дунд хуралддаг болсон” гэсэн юм.

Мөн тус бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батболдыг ямар шалтгаанаар хотын даргаас огцруулснаа, С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар хотын даргаар батламжлаагүйгээ тайлбарлах ёстой байсан. Гэтэл надад таалагдаагүй учраас батламжлаагүй гэж байна. Эдгээр шийдвэрийг гаргахдаа тайлбар хийгээгүй учраас Ерөнхий сайдыг НИТХ дээр ирж үндэслэлээ тайлбарлахыг манай бүлэг шаардсан ч олонх хүч түрж асуудлаа шийдвэрлэсэн.

НИТХ-ын хуралд огт суудаггүй МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хотын даргыг сонгох хуралд ирж оролцсон. Тэрбээр дайрсаар байгаад тооллогын комисст орсон. Тооллогын комиссоо батлах гэж хэдэн цагаар маргадаг. Олонх болсон МАН-ын дотоод зөрчилдөөнөөс болж НИТХ-ын нэр хүнд шалан дээр унаж байна. НИТХ бол бие даасан байгууллага болохоос МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй дагадаг байгууллага биш гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-01 192.82.65.224

Мөнхчулуун болсон бол зүгээр байсийм даа ярьж байгаагаас нь хархад ноён нуруутай хэл яриа нь цэгцэрсэн Засаг даргын ажлыг төвөггүй хийхээр хүн харагдсан

Avatar

zochin 2019-03-01 202.21.99.42

baatarhvv vvl 2 odoo bolno erdenee darga maniin zodoond orolshood bydaa bolcon odoo niicleliin an mani zodoond orood bydaa bolj bna hogiin ch yam doo

Avatar

Зочин 2019-03-01 202.126.89.162

МАНАГИЙН АНУСД ЯМАР ПАД БАЙНАА !!! МИЕЭ , ЭЛБЭГДОРЖИЙН ХҮСЛЭЭР БОЛСОНГҮЙД БООЖ ҮХЭХ НЬ ДЭЭ !!! АРДЧИЛЛЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ШААРУУД !!! ХАРИН ТА НАРЫГ АН- ЫН ХУУЧИН ГИШҮҮД ШҮҮХЭД ӨГӨХ БАЙХ ШҮҮ !!!

Avatar

ZZ 2019-03-01 64.119.26.252

Hereuulles men ch ikh zalhaj bna daa

Avatar

zzz 2019-03-01 68.148.158.2

45 төлөөлөгчийн саналыг тоолоход 7 цаг зарцуулж байна. ??????????????????????????????????????????????????????????

Avatar

иргэд олон түмэн 2019-03-01 103.57.94.131

АН гэж байгаа юм уу?

Avatar

Зочин 2019-03-01 103.212.119.123

Эд нар бүгд адилхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж