НАМЗХ их хурлаа зургадугаар сард хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

НАМЗХ их хурлаа зургадугаар сард хийнэ

НАМЗХ дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлан ирэх зургадугаар сард их хурлаа хийж, холбооны дүрэм, цаашдын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлаа эцэслэн шийдэхээр болсон тухайгаа мэдээллээ.

Өнгөрсөн өдрүүдэд НАМЗХ-ны VII бага хурал болсон билээ. Энэ удаагийн хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтайбаярыг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, намын удирдах зөвлөлийн гишүүд Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилсон юм.

Д.УЛАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж