30 сая төгрөгийн төлөө эгчийгээ хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

30 сая төгрөгийн төлөө эгчийгээ хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн  санаатайгаар амийг нь хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан  хэрэг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард гарсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.01/ гэмт этгээдүүдийг шүүх хурлын  урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр  яллагчдыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-нд шүүх хурал нь товлогджээ.

Хэргийг тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байна. Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг  нь 21 настай найз О.Энхбаярын  хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.

Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа  30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.

Э.Бурам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж