Г.Майцэцэг: ЖДҮХС-г татан буулга гээгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Г.Майцэцэг: ЖДҮХС-г татан буулга гээгүй

Г.Майцэцэг: ЖДҮХС-г татан буулга гээгүй

Монголд бид үйлдвэрлэв төрийн бус байгууллагаас УИХ-ын дарга Г.Занданшатарт есөн асуулт бүхий захидал хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2019.3.1/ мэдээлэл хийлээ.

“ХЭВТҮҮЛ”-ИЙН ЖАГСААЛЫГ ДЭМЖИНЭ

Монголд бид үйлдвэрлэв төрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг “Монголд маш олон төрийн бус байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд хамтдаа ЖДҮХС-гийн асуудлыг эсэргүүцэн тууштай тэмцэх ёстой. Одоо 21 санг татан буулгана гээд ярьж байна. Бид татан буулга гэж огт хэлээгүй. Харин хүмүүстээ хүрдэг, ил тод болоосой, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл нь хүрдэг байгаасай, хийж байгаа хүмүүст нь зээл өгдөг байгаасай гэж хүсэж, шаардаж байгаа юм.

ЖДҮХС-гийн зээл нь жилийн гурван хувийн хүүтэй. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сарын 4.5-6 хувийн хүүтэй зээл авч ажиллаж байгаа. Энэ сангаас зээл авсан улстөрчид зээлээ эргээд төлөхөд л болно гэж байгаа ч үнэн хэрэгтээ тэд бидний маш олон боломжийг хулгайлсан” гэлээ.

Үргэлжлүүлэн бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь хүнд тусч байгааг хэлж байлаа.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарт есөн асуулт бүхий захидал хүргүүлж байгаа бөгөөд захидлын хариуг долоо хоногт багтаан өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн маргааш болох “Хэвтүүл”-ийн жагсаалыг дэмжиж, оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

ТАНАЙ ТӨСӨЛ ШАЛГУУР ХАНГАСАН Ч САНХҮҮЖИЛТ ХҮРСЭНГҮЙ ГЭСЭН 

“Чандмань жимс” компанийн захирал Ш.Будсүрэн “Манай компани иргэдэд дөрвөн улирлын турш эрүүл органик хүнсний ногоог хүргэх зорилготой. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч Засгийн газраас гарсан тогтоол шийдвэр нь хэрэгжих хүртлээ маш удаан, урт процессыг туулдаг юм байна. Одоо болтол бид тэр хөнгөлөлтийг аваагүй. Бидэнд тулгарч буй өөр нэг асуудал нь Нийгмийн даатгалын хууль. Улирлаас шалтгаалан гэрээ хийгээд ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа их хэмжээний татвар төлөх сонирхол бага байдаг. Тиймээс татвар, даатгалын системээ эргэн харах хэрэгтэй. Бид хүлэмж байгуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард 906 сая төгрөгийн төслийн материал бүрдүүлж өгсөн ч "Танай төсөл шалгуур хангасан ч санхүүжилт хүрсэнгүй" гэсэн хариу ирсэн” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж буй захианд дараах асуулт багтаж байгаа аж.

  1. Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
  2. Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
  3. Монгол хүн эрүүл аюулгүй нөхцөлд амьдарч чадаж байна уу? Чадахгүй байгаа бол яагаад аюулгүй нөхцөлд амьдраад байна? Энэ асуудал дээр юу хийв?
  4. Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, гаднаас ирэх импортын бүтээгдэхүүнээс үнээр хямд байлгах тал дээр ямар бодлого гаргав?
  5. Монголд зээлийн хүүг буулгах тал дээр юу хийв?
  6. Монгол төгрөгийн ханш улам унаж байна. Та бүхэн ямар бодлого гаргав?
  7. Монголын залуучууд гадагш ажил хийхээр явж байна. Энэ асуудал дээр ямар бодлого гаргав?
  8. Монголын иргэд яагаад ядуу байна?
  9. Монголын чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө та бүхэн юу хийв?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж