Пакистаны Ерөнхий сайд Имран Хан “Энэтхэг нисгэгчийг баасан гариг /2019.03.01/-т суллана. Энэ нь хөрш хоёр орны эв найрамдалд нэмэр тустай” хэмээн найдаж буй талаараа мэдэгджээ. Энэтхэгийн тал пүрэв гаригийн орой Кашмирт энэтхэг цэргүүдийг очиход Пакистаны цэргүүд гал нээхээ зогсоогоогүй байсныг буруутгасан талаар NHK суваг мэдээлсэн байна.
Кашмир дахь Энэтхэгийн хамгаалалтын цэргүүд хоёрдугаар сарын дундуур Пакистаны муслимын хэт даврагчдын бөмбөгдөлтөд өртөж, 40 гаруй цэрэг алагджээ. Энэтхэг улс түүний хариу болгож Пакистанд агаараас цохилт өгсөн. Гэвч Пакистан мөн л хариу цохилт болгож лхагва гариг /2019.02.27/-т Энэтхэгийн хоёр онгоцыг унагаж, нисгэгчийг нь барьсан билээ.
Б.МӨНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ