"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа | News.MN

"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

Сар шинийн өмнө УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулахаар ордны тэмцэгч таван гишүүний зохион байгуулсан жагсаалд Нэхүүл, Босоо хөх Монгол болоод Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, урлаг, спортынхон, Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж, Төрийн тэргүүний экс эхнэр гээд олон хүн оролцож, иргэнийхээ эрхийг эдэлсэн. Сүүлдээ Сүхийн талбай дээр жагсаал хийж, өлсгөлөн зарлахаа илэрхийлсэн гишүүдийн өмнөөс өлссөн хүн ч гарсан билээ.

Тэгвэл "Хэвтүүл" гэх төрийн бус байгууллагаас ЖДҮСХ-гаас албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон ах дүү хамаатан садан, эхнэр хүүхдийнхаа хамаарал бүхий эзэмшлийн компанид тэрбум, тэрбум төгрөгийг гуравхан хувийн хүүтэйгээр авч, олон жижиг, дунд үйлдвэрийг өргөжих томрох, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хулгайлсан УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардан маргааш /2019.03.02/ жагсаал зохион байгуулахаар болжээ.  Тэд эрх баригчдын өмнөөс өлсдөг, жагсдаг, суулт хийдэг мөнгөөр үйлчилдэг төрийн бусынхан болоод иргэдэд төлбөр төлж чадахгүй гэдгээ "Хэвтүүл"-ийнхэн хэлжээ. Харин жинхэнэ шудрага ёс хүссэн, эрх баригчдаас хариуцлага нэхсэн иргэд энэ удаагийн жагсаалд оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Гэтэл өвөлжингөө хариуцлага, шударга ёс нэхэж хөхөө өвлийн хүйтэнд жагсаад байсан "Нэхүүл"-ийнхан таг чиг.  Нэгэнтээ төлбөрөө авчихсан хүмүүс ингээд "усанд хаясан чулуу шиг алга болох" нь  аргагүй ч биз.  Гэвч, ЖДҮ-чдийг зайлуулах жагсаалд хэр иргэд идэвхтэй оролцохыг, тэр тусмаа мөнгө төлөхгүй гэсэн жагсаалд хэн хэн очихыг харъя.  Энэ удаад эрх баригчдын эсрэг иргэд жинхэнээсээ жагсана.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-01 104.48.55.10

С.Эрдэнийн зохиож буй жүжиг. АН ирэх сонгуульд ялвал гэсэн горьдлого тээсэн хэсэг АН залуучууд даргадаа таалагдах гэж хийдэггүй зүйлээ хийж явна. Хамгийн гол нь жүжгийн найруулагч маань дүр солихдоо гарамгай гэдгийг тэд мэдэх болов уу?

Avatar

Зочин 2019-03-01 139.5.218.42

олон түмэн яг очиж харагдаач мөрийцөх үү

Avatar

мгл 2019-03-01 103.229.123.189

нэхуулиинхэн манан мафитай тэмцэж байхад хэвтуул гээд э нарын биеэ унэлэгчид алга байлаа.Одоо тэд эзэн хаягтай жду биш монголыг мафидаж байгаа хуулиинхантай тэмцэнэ гэвэл олон ниитээс дэмжлэг олно

Avatar

ы 2019-03-01 66.181.185.81

Нөгөө "шударга царайлсан" Аюурсайхан, Болд, ОюунЭрдэнэ, Нямбаатар, Батзандан нарын УИХ-ын гишүүд хаана байна аа. Одоо гарч ирээд гэрээ бариад энэ ЖДҮ-чингүүдийг огцортол нь тэмцээчээ. ДАан ч чадахгүй л дээ худлаа "шударга царайлсан" утсан хүүхэлдэйнүүд буюу "алиа салбадайнууд"

Avatar

ы 2019-03-01 66.181.185.81

Нөгөө "шударга царайлсан" Аюурсайхан, Болд, ОюунЭрдэнэ, Нямбаатар, Батзандан нарын УИХ-ын гишүүд хаана байна аа. Одоо гарч ирээд гэрээ бариад энэ ЖДҮ-чингүүдийг огцортол нь тэмцээчээ. ДАан ч чадахгүй л дээ худлаа "шударга царайлсан" утсан хүүхэлдэйнүүд буюу "алиа салбадайнууд".

Avatar

Иргэн 2019-03-01 103.57.95.79

ЖДҮ хулгай хулгай. төлбөр төлөөд эрүүгийн хэргээ хүлээх ёстой

Avatar

Zkchin 2019-03-01 202.126.89.202

Ямарч бсан очно төлбөртэй захиалгатай байсан ч хамаагүй ЖДҮ зээл Биш Хулгай

Avatar

зочин 2019-03-01 203.91.118.247

Хөлсний тэнэг жагсагчид боль доо, ЖДҮ бол зээл , эргээд төлөгдөнө,,,,Үнэхээр шударга юм бол Бонд, Эрдэнэт-н 49,,51 хувийг ,, гээд маш том асуудлуудыг яриач

Avatar

Зочин 2019-03-01 182.160.0.233

ЖДҮ -ийн гол толгойлогч луйварчин нь Хүрэлсүх ш дээ. Тэр нь тэгээд ичих ч үгүй шударга ёс яриад явах юм.

Avatar

hoy 2019-03-01 122.201.31.158

Хэвтүүл нь АН-ынх

Avatar

Зочин 2019-03-01 122.201.31.158

Хэвтүүл нь АН-ынх

Avatar

Зочин 2019-03-01 202.179.27.6

хэсүүл нисүүл хөдөлгөөнийхэн удахгүй эхэлнэ

Avatar

Зочин 2019-03-01 66.181.178.16

ХҮРЭЛСҮХ ЧИ ЖДҮ ЧДЭЭ МАНЛАЙЛААД

Avatar

Зочин 2019-03-01 122.201.31.133

ЖДҮ чид эх орончид мөн үү? МАН-д эх оронч гэдэг тодотгол үнэндээ зохихгүй юм бна. ЖДҮ чид эх орончид биш зохион байгуулалттай бүлэг хулгайчид Хүрэлсүх зохион байгуулалттай тарааж өгсөн гэвэл үнэн болно.

Avatar

Зочин 2019-03-01 202.179.24.30

Нэхуулчууд нь шаахайны чинь ул болье гэсэн урвагч шанхайн талынхан хэвтуулууд бол тусгаар тогтнолоо ждучин шанхайчин кнопнуудаас хамгаалах ундэсний ходолгоон

Avatar

Зочин 2019-03-01 66.181.178.16

ЗӨВ ШҮҮ ЭНЭ ЖДҮ ХУЛГАЙЧДЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ. МАН ЭХ ОРОНЧИД БИШ ХУЛГАЙЧИД

Avatar

зочин 2019-03-01 122.201.22.97

Жагсаал хийхийн өмнө хойно, төдөн сарын хоорондох хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-д өгч байгаад жагсах зөвшөөрөл авдаг журам гаргая аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж