"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

"Хэвтүүл" ба "Нэхүүл"-ийн ялгаа

Сар шинийн өмнө УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулахаар ордны тэмцэгч таван гишүүний зохион байгуулсан жагсаалд Нэхүүл, Босоо хөх Монгол болоод Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, урлаг, спортынхон, Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж, Төрийн тэргүүний экс эхнэр гээд олон хүн оролцож, иргэнийхээ эрхийг эдэлсэн. Сүүлдээ Сүхийн талбай дээр жагсаал хийж, өлсгөлөн зарлахаа илэрхийлсэн гишүүдийн өмнөөс өлссөн хүн ч гарсан билээ.

Тэгвэл "Хэвтүүл" гэх төрийн бус байгууллагаас ЖДҮСХ-гаас албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон ах дүү хамаатан садан, эхнэр хүүхдийнхаа хамаарал бүхий эзэмшлийн компанид тэрбум, тэрбум төгрөгийг гуравхан хувийн хүүтэйгээр авч, олон жижиг, дунд үйлдвэрийг өргөжих томрох, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хулгайлсан УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардан маргааш /2019.03.02/ жагсаал зохион байгуулахаар болжээ.  Тэд эрх баригчдын өмнөөс өлсдөг, жагсдаг, суулт хийдэг мөнгөөр үйлчилдэг төрийн бусынхан болоод иргэдэд төлбөр төлж чадахгүй гэдгээ "Хэвтүүл"-ийнхэн хэлжээ. Харин жинхэнэ шудрага ёс хүссэн, эрх баригчдаас хариуцлага нэхсэн иргэд энэ удаагийн жагсаалд оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Гэтэл өвөлжингөө хариуцлага, шударга ёс нэхэж хөхөө өвлийн хүйтэнд жагсаад байсан "Нэхүүл"-ийнхан таг чиг.  Нэгэнтээ төлбөрөө авчихсан хүмүүс ингээд "усанд хаясан чулуу шиг алга болох" нь  аргагүй ч биз.  Гэвч, ЖДҮ-чдийг зайлуулах жагсаалд хэр иргэд идэвхтэй оролцохыг, тэр тусмаа мөнгө төлөхгүй гэсэн жагсаалд хэн хэн очихыг харъя.  Энэ удаад эрх баригчдын эсрэг иргэд жинхэнээсээ жагсана.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж