Өнөөдөр Оросын онлайн ертөнцөөр Оренбург хотын дунд сургуулийнхны урлагийн тоглолтын видео бичлэг гол сэдэв болоод байна.
Уг бичлэгт ахлах ангийн охид "Винни Пух ба зөгийнүүд" театрчилсан тоглолтын үеэр хэт задгай бүжиг (тверк) хийж байгаа нь гардаг.
Гуравхан хоногийн дотор уг бичлэгийг найман сая орчим удаа үзэж, ирээдүй үеийнхний ёс суртахуун, хүмүүжлийн асуудлаар хэлэлцүүлэг, шүүмж өрнөөд байгаа юм.