Тавантолгойн гэрээний төслийг Монгол Улсын сайд М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хүлээлгэн өгсөн. Уг гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэхээр хоёр ч удаа товлосон боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулаад байсан юм.
Харин өнөөдөр 17.00 цагаас Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, Тавантолгойн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Засгийн газар Тавантолгойн гэрээг хэлэлцсэний дараа УИХ-д гэрээний төслөө өргөн барина. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Харин УИХ-ын дарга уг гэрээний төсөл дээр зөвлөх А.Гансүх нь ажиллаж байгааг дуулгасан билээ.
О.САР