Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар буюу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой тогтоолыг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгохоор болсныг дуулгасан юм. Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 9-ний өдрийн 32 дугаар тэмдэглэл болох “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой 32 хуудас бүхий материалыг нууцаас гаргаж байгаагаа тодотгосон. Энэ нь ямар тогтоол нууцаас гаргасан бэ гэдэг асуултын тэмдэг үлдээж байгаа бөгөөд өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Эрдэнэт"-ийн Оростой хийсэн наймаатай холбоотой материалыг мөн нууцаас гаргаж байгаагаа зарлаж байлаа.
- 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгосон.
- 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар 2016.06.09-ний өдрийн Засгийн газрын тэмдэглэлийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгов.
Илүү дэлгэрэнгүйгээр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2016 оны аравдугаар сарын 6-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил болгох шийдвэр гарч байв. Тэгэхээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хоёр ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, хоёр тогтоолыг олон нийтэд нээлттэй болгож, нууцаас гаргаж байгаагаа дуулгав.
Гэхдээ энд нэг зүйл эргэлзээ бас гайхшрал төрүүлж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд УИХ-аар "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалын асуудлыг хэлэлцэж, 49 хувийг хувьчлах тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын 23-р тогтоол батлагдаж байв. Мөн Үндсэн хуулийн Цэц ч энэ асуудлыг хэлэлцсэн. Хоёр удаагийн хуралдааны нууц материалын нэг нь л ил болсон байхад УИХ авч хэлэлцээд тогтоол гаргачихсан гэсэн үг үү. Хэрэв хамгийн сүүлд нууцаас гарсан материалд илүү нууц байсан бол яах вэ. Эсвэл нууцын зэрэглэлтэй материалтай УИХ, гишүүд нь танилцаад, шийдвэрээ гаргав уу. Өнгөрсөн хугацаанд нууцын зэрэглэлтэй байсан байхад яагаад УИХ-ын чуулган болон Үндсэн хуулийн Цэц нээлттэйгээр энэ асуудлыг хэлэлцэв. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн нууцын зэрэглэлээс гаргасан гэх материалуудын талаар өмнө нь олон удаа хэвлэлийн хуудаснаа гарч байсан гэвэл "нууцын зэрэглэлтэй" материалуудыг нуувчнаас нь улстөрчид дуртай үедээ гаргадаг болж таарах нь. Ямар ч гэсэн Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын үед гаргасан 49 хувийн хувьчлалтай холбоотой хоёр ч удаагийн хуралдааны тэмдэглэл ил боллоо. Харин өмнө гаргасан УИХ, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүд нууцаас гарсан материалтай л холбогдох уу эсвэл гэдэг эргэлзээг төрүүлж байна.
Ямартай ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой мэдээллийг танилцуулж, олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн. Ингэснээр УИХ, Засгийн газар, иргэдийн эргэлзээ тайлагдах учраас удахгүй энэ талаар хэвлэл мэдээллийхэнд нээлттэй танилцуулга хийх ээ мэдэгдсэн. Түүний танилцуулга нь олон эргэлзээг тайлах биз ээ.
Ш.ЧИМЭГ
Зочин 2019-03-01 66.181.164.214
УЛС НЬ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХААР НЬ НЭГ ХУВИЙН ХХК АВСАН УУ, УЛСААСАА БАЯН ХХК ЮУ
Зочин 2019-03-01 202.126.89.162
ЭРДЭНЭТИЙН 49%- Д ЭРҮҮ ҮҮСГЭЭД ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ !!! ТӨР , АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР АВЧИХААД ТҮҮНИЙГЭЭ ХУВИЙН ӨМЧ ГЭНЭЭ !!! ЁСТОЙ ХУЦЛААЛ БАЙНА !!! ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАСАН ЗОРИГЫГ Ч ЗАЙЛУУЛ !!!
Зочин 2019-03-01 5.90.46.208
Хөлсний бичээч нар барьж идэхнээ. Тэнэг п нар мөнгө өгвөл эхийгээ худалдах нь л дутаж дээ
монгол 2019-03-01 202.55.188.37
тер дээрэмдэх гэж юу байх вэ монгол угээр нь хэлвэл хурааж авах гэж хэлэх байх. Пльч улсад монголд ч хэрэгцээ гарсан тогтсон хуулын дагуу хураадаг шуудээ Емнех уед мал херенгийг газраас олсон ганц бегжний алтыг ч хураадаг л байлаа Одоогийн тер мен адил тереес зевшеереегуй бухнийг бас л хураасаар Цаашид ч бас хураасаар байхаар бух хуулинд заачихсан байгаа би хэлзуйн талаас нь дээрэмдэх хураах гэсэн угийг ялгаж ойлгох тухай бичлээ
Ингэж арагшаа харж хүний хошиного ухаад байвал энэ улс мөхнө. 2019-03-01 43.228.129.131
Арагшаа биш урагшаа харж амьдаръя
Сүртэй нууц юм байгаа юм уу?? 2019-03-01 64.119.16.164
Д.Эрдэнэбат Эрдэнэтийн 49 хувийг төр авах мөнгөгүй учир ДАВУУ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗЪЯ гэсэн санал ЗГ-ын хуралдаанд оруулсан.Хуралдаанаас зөвшөөрсөн.ЗЭС КОМПАНИД ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРСӨН гэсэн үг.Эрдэнэтийн 49 хувийг анх ТЕГ-ын дарга Хурц орос найзаараа дамжуулан олж ирсэн. Энэ тухай тэр Элбэгдоржид анх мэдэгдсэн байх.Элбэгдорж Сайханбилэгт, эсвэл ХХБ-ын Мэдрээ нарт мэдээлээ биз. Тэгээд Хурцын орос найз, ХХБ-ны холбогдох хүмүүсийн уулзалт болсон.Дараа нь ЗГ-ын хуралдаан болсон.Олон нийт ийм мэдээлэлтэй
Зочин 2019-03-01 103.206.195.163
Хувийн өмчийг дээрэмдэхээ зогсоо
mn 2019-03-01 202.131.243.186
БАС ТЭГЭХ ҮҮ?
Зочин 2019-03-01 202.21.119.98
Эхлээд улсын өмчийг хэрхэн дээрэмдсэнээ ярих хэрэгтэй. Дараа нь хувийн өмчийг дээрэмдсэн асуудлыг ярья
Зочин 2019-03-01 43.228.129.131
Чи оросын хошногыг долоохоо боличихооч. Оросоос талыг нь аваад ирлээ. Нэмэр болохгүй бол гай бүү бол.