УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана
Сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж улсын хэмжээнд 81 мянга гаруйд хүрчээ. Төр засгийн зүгээс гурав ба түүнээс дээш 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд жилд 60 мянган төгрөг, дөрөв ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд сар бүр 53 мянган төгрөгийн тэтгэмж олгодог юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжихээр ажиллаж буй гэнэ. Учир нь өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусгай төсөл, хөтөлбөр байдаггүй. Зөвхөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд хэрэгждэг байна.
Тиймээс эрхэм гишүүн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг дэмжих зорилгоор цагийн болон онлайн ажлын байраар хангах чиглэлд судалгаа хийж байгаа аж.