В.Путин шууд нэвтрүүлгээр иргэдийнхээ асуултад хариулна

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

В.Путин шууд нэвтрүүлгээр иргэдийнхээ асуултад хариулна

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш “Путинтэй шууд ярилц бас асуу” нэртэй, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулахаар болсон байна.

 

2010 оноос хойш жил бүр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлал тогтжээ. Энэ жилийн шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгчөөс ойролцоогоор 3000 гаруй асуулт асуухаар төлөвлөсөн, Иргэд Путинд тавих асуултуудаа өнгөрсөн долоо хоногоос өгч эхэлсэн гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Ярилцлагыг Оросын "Первый канал", “Россия-1”, “Россия-24” суваг болон “Маяк”, “Вести-FM”, “Радио России” станцууд шууд дамжуулах юм байна.

 

Иргэд ихэвчлэн барууны орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг болон Украины зүүн хязгаарын асуудлаар Ерөнхийлөгчийнхөө байр суурийг сонсох хүсэлтэй байгаа гэнэ. “Урьдчилсан байдлаар шууд нэвтрүүлэг гурван цаг үргэлжилнэ. Шаардлагатай гэвэл хугацаагаа сунгаж, иргэдэд боломж олгоно” гэж “Орт 1” телевизийн редакци мэдээлжээ.

 

Өнгөрсөн жилийн шууд ярилцлагын үеэр Путинээс долоон настай Анна гэх охин “Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таныг усанд живж байвал аврах болов уу” гэж асууж байсан юм. Путин асуултад “Аврах байхаа. Обамад би итгэж байна. Хэрвээ Обама живж байвал би аврахаар ус руу орох байсан” гэж хариулжээ.

 

Энэхүү асуулт, хариулт олны талархал болон хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Путин маргааш Анна охиноос дахин холбогдохыг хүсч, “Чиний өхөөрдмөөр асуултыг дахин сонсохыг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Дашрамд сануулахад, өнгөрсөн жил Путины шууд ярилцлага 3 цаг 48 минут үргэлжилсэн бөгөөд Оросын иргэд нийтдээ хоёр сая орчим асуулт илгээжээ.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж