Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсч байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, урлаг, уран сайхны үйл ажиллагааг өрнүүлэх, авьяастнуудыг тодруулан шалгаруулж, алдаршуулах, алба сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа “Урлагийн наадам” өнөөдөр Үндэсний аврах бригадад эхэллээ.
Урлагийн наадамд Онцгой байдлын байгууллагын Нийслэл, Хойд, Өмнөд, Баруун, Зүүн бүсийн нэгдүгээр шатанд шалгарсан 5 багийн 200 гаруй алба хаагч оролцож байна.
Алба хаагчид дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.