О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн боллоо

О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн боллоо

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг бие тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах, сэтгэл санаа, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээн үргэлжилж байна.

Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит болгон зохион явуулж байгаагаараа  онцлогтой.

Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь тив, дэлхийн олон удаагийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж,  дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин юм. Түүнийг байгуулсан энэхүү гавьяа, хичээл зүтгэлийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад алдаршуулж, таниулах, залуу үеийнхнийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлэхийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилготой тэмцээнд эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчид оролцлоо.

Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин 8 дугаар сад БНХАУ-ын Чиндао хотод зохиогдох дэлхийн цагдаа, галын тоглолтод оролцох эрх авч байгаагаараа  онцлог юм. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Сэрээтэр, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Нацагдорж, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Болд, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Д.Наранмандах, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Э.Бэхбаяр, ОУХМ, цагдаагийн ахмад Н.Золбоо, Т.Тулга нарын алдар цуутай олон тамирчид төрөн гарсан юм гэж ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ХҮЧ” СПОРТ ХОРОО ноос  мэдээлэв.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж