ЭЕШ-ын бүртгэл дуусахад тав хоног үлджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын бүртгэл дуусахад тав хоног үлджээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бүртгэл энэ сарын 20 хооронд үргэлжлэх ёстой. Тиймээс ЭЕШ-ын бүртгэл дуусахад ердөө тав хоног үлдээд байгаа бөгөөд ЭЕШ-д орох хүсэлтэй төгсөгчид яаравчлахгүй бол хоцроход хүрчээ. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой юм байна.

ЭЕШ авах хугацаа

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдөр авсан. Тус шалгалтанд хамрагдаж 400-аас дээш оноо авсан төгсөгчид  Элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.

400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтанд хамрагдах бөгөөд дахин Монгол хэлбичгийн шалгалтанд бүртгүүлэх шаардлагагүй гэнэ. Харин дөрөвдүгээр сарын 18-24-ний хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтанд хамрагдана гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж