Осама Бин Ладены хүүгийн тухай мэдээллийг нэг сая ам.доллараар үнэлэв | News.MN

Осама Бин Ладены хүүгийн тухай мэдээллийг нэг сая ам.доллараар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Осама Бин Ладены хүүгийн тухай мэдээллийг нэг сая ам.доллараар үнэлэв

Осама Бин Ладены хүүгийн тухай мэдээллийг нэг сая ам.доллараар үнэлэв

АНУ “Аль Кайда” бүлэглэлийн удирдагч Осама бин Ладены хүү Хамза бин Ладены байршиж буй газар болон түүний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд нэг сая ам.долларын шагнал өгөхөө амлалаа. Уг мэдэгдэлдээ Хамза бин Ладен нь Исламын алан хядагчдын бүлэглэлийг сэргээх гол хүн” хэмээн дурджээ.

Сүүлийн үед Хамза аавынхаа өшөөг авахаа мэдэгдэж, дагагчид нь АНУ болон Европын холбооны улсуудад халдлага үйлдэх талаарх дүрс бичлэгүүдийг мэдэгдэл болгон явуулаад байгаа аж.

АНУ-ын тусгай албаны цэргүүд 2011 онд Осама бин Ладеныг Пакистанд байхад нь хөнөөсөн. Тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын худалдааны хоёр ихэр цамхаг руу халдаж, 3000 гаруй хүнийг хөнөөсөн билээ.

АНУ-аас хоёр жилийн өмнө Хамза бин Ладеныг “олон улсын террорист” хэмээн албан ёсоор зарлажээ. Тэрээр одоо 30 гаруй настай, 2011 онд Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхагийг онгоц барьцаалж мөргөсөн Муххамед Аттагийн охинтой гэрлэсэн байна.

Осама бин Ладены байрлаж байсан Аббутабагаас Хамза бин Ладеныг “Аль Кайда” бүлэглэлийн дараагийн удирдагч болно гэсэн Осама бин Ладены гэрээслэл олджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Майкл Ивановын хувьд Осама бин Ладены хүү Афган, Пакистаны хил, Иран, Зүүн өмнөд Азийн орнуудын төвд байж болзошгүй талаар мэдээлэл өгчээ. Мөн ээжтэйгээ олон жилийн турш хамт байсан Хамза гэрлээд Иран, Сирид амьдарч байсан талаар ч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-01 103.229.123.188

Hurdan ustgaasai,hogiin urgamal

Avatar

Хабиб 2019-03-01 185.89.248.4

Мухаммад Атта гэрлээгүй байсан болхоор ямар охин байхав.худлаа мэдээнцэрүүдээс залхаж байна шүү

Avatar

carlsen 2019-03-01 202.131.225.150

Эцэгийнхээ өшөөг АНУ-с авах нь дээ. 2019 онд том халдлага гарах вийдээ

Avatar

Зочин 2019-03-01 202.126.89.191

Аавын хүү лаг юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж