Ц.Баасандорж: АТГ-ын мөрдөгчийн ажлыг түдгэлзүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ц.Баасандорж: АТГ-ын мөрдөгчийн ажлыг түдгэлзүүлэх хэрэгтэй

Ц.Баасандорж: АТГ-ын мөрдөгчийн ажлыг түдгэлзүүлэх хэрэгтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид түр хугацаагаар саатуулагдах үед амиа алдсан Л.Бямбаагийн хэрэг явдалтай холбогдуулж өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр /2019.03.01/ Авлигатай  тэмцэх газрын /АТГ/ үүдэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүний амь насыг хохироосон  АТГ-ын ажилтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. АТГ-ын зүгээс талийгаачийг авлига өгч байгаад баригдсан гэж ярьж байна. Энэ худлаа.  Шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад нийгэмд хэрэгтэн гэж харуулах зохисгүй. Өмгөөлөгч миний хувьд АТГ-т итгэхгүй байна. Талийгаач  арван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Өөрт нь хандсан хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгдөг байсан. АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ хуулийн дагуу 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хоёрдугаар сарын 23-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байхад Урьдчилан саатуулах төвд хорьсон. АТГ олон хүний  аминд халддаг хэрнээ хариуцлага хүлээдэггүй. Өнөөдөр АТГ-ын энэ хэрэгтэй холбогдох мөрдөгчидтэй  уулзана. Тэдгээр мөрдөгчийн ажлыг түдгэлзүүлж шалгах хэрэгтэй. АТГ цагдаагийн байгууллагад нөлөөлөх гэж оролдсон учраас би ингэж хэлж байна.

Бидэнд байгаа мэдээллээр талийгаачид хоол цай ч өгөлгүй бүтэн өдөржингөө байцаасан гэсэн асуудал яригдаж байгаа.Гэрээслэлийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хамгийн ойлгомжтой зүйл гэвэл АТГ хүссэн хүнээ баривчилж хуульгүй ажилладагаас болж  нэг хүний амь эрсэдлээ. АТГ бол цагдаагийн даргыг шалгадаг байгууллага. Цагдаагийн байгууллага АТГ-ын хуульт бус ажиллагааг шалгана гэдэгт эргэлзэж байна. Тийм учраас хэргийн  харьяаллыг өөрчлүүлэх асуудлыг бид тавьж байгаа учраас ажлын хэсэг гарсан ажиллаж байна” гэв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж