Z үеийнхний эрин үе ирж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Z үеийнхний эрин үе ирж байна

Z үеийнхний эрин үе ирж байна. Үүнд та бэлэн үү. Тэд бол 1990-ээд оны сүүл 2010 оны эхэн үед мэндэлсэн залуучууд.  Тэдний эхний үе буюу Z  үеийнхний ахмадууд нь их, дээд сургуулиа төгсөж, ажлын байран дээр гарч эхэлжээ. Z үеийнхэн бол ирээдүйд АНУ-ын хүн амд томоохон байр суурийг эзлэх тул компаниуд энэ үеийнхэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Тэгвэл тэд биднээс буюу миллениалуудаас юугаараа ялгаатай вэ? Z үеийнхний хувьд үнэт зүйл нь юу болох талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

ЭДИЙН ЗАСГИЙН АГУУ ХЯМРАЛЫН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД 

Z үеийнхэн бол 2008 оны эдийн засгийн хямрал, түүний дараах эдийн засгийн удаан өсөлтийн үеийн гэрчүүд. Эдийн засгийн хямралын үед тэдний эцэг, эх хөрөнгөнийхөө 45 хувийг хэрхэн алдаж байсныг нүдээрээ харсан үе. Иймээс Z үеийнхэн мөнгөний талаар үргэлж боддог хэмээн судлаачид тодорхойлжээ. Тэд миллениалуудыг бодвол даруухан. Гэхдээ санхүүгийн тогтвортой байдалд хүрэхийн тул шаргуу ажиллахад бэлэн үе.

Судалгаанд оролцсон Z үеийнхний 77 хувь нь чөлөөт цагаараа ажил хийдэг гэв. Мөн 60 хувь нь хуримтлалтай байсан бол 57 хувь нь мөнгө үрэхээс илүү хэмнэхийг илүүд үздэг тухайгаа дурдсан байна. Үүнээс гадна Z үеийнхний талаар хийсэн өөр нэг судалгаанаас ажиглахад, тэд өрнөөс ямар ч хамаагүй аргаар зугтахыг хүсдэг гэжээ.

Зарим судлаачид Z үеийнхнийг Silent үеийнхэнтэй харьцуулах нь бий. Silent үе бол 1928-1945 оны хооронд төрсөн хүмүүсийг хэлнэ. Учир нь тэдэнд нийтлэг зан чанар бий. Тухайлбал, тэд гэр бүлийн дотно харилцааг үнэлдэг, эрсдэлд дургүй, хуримтлал үүсгэдэг мөн оптимист. Үүний зэрэгцээ, тэд эдийн засгийн том хямралын үед төрсөн хүмүүс.

ЦАХИМ ЭРИН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД 

Z үеийнхэн бол интернет бий болсны дараахан төрсөн үе. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцийн "уугуул" иргэд гэж хэлж болно. Тэд ухаалаг утасны ид хөгжлийн үед өсч байна. Цахим орчин бол тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Үүгээрээ тэд бусад үеийнхнээс ялгаатай. Тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээлттэй байна.

Z үеийнхний сурлагын төвшнийг өмнөх үетэй харьцуулахад маш сайн гэж гарчээ. Харин тэдний талаар хийсэн өөр судалгаанаас ажиглахад, Z үеийнхний 85 хувь нь шинэ ур чадварыг эзэмшихийн тулд долоо хоногийн туршид онлайн-видео үзсэн гэжээ. Дөрвөн хүүхэд тутмын гурав нь их дээд сургуулиас гадна сайн боловсрол эзэмших өөр арга байдаг гэв. Өөрөөр хэлбэл, тэд боловсролыг уламжлалт аргаар суралцах гэхээсээ илүүтэй  бодит амьдралаас үнэлж баршгүй их туршлага хуримтлуулах боломжтой гэж үздэг ажээ.

ТЭГШ БУС БАЙДЛЫГ ҮЗЭН ЯДАГЧИД

АНУ дээр жишээ авч үзье. Z үеийнхний ихэнх нь Обама ерөнхийлөгчийн үед өссөн тул тэд тэгш бус байдал бол хамгийн чухал асуудал гэж үздэг ажээ. Судалгаанаас харахад, Z үеийнхний 72 хувь нь арьс, өнгөөр ялгаварлан гадуурхах нь өнөөдрийн хамгийн чухал асуудал гэж үздэг бол 64 хувь нь жендерийн тэгш бус байдал, 48 хувь нь бэлгийн чиг хандлагын тэгш бус байдал чухал асуудал гэж үздэг юм байна.

Өөр судалгаанаас харвал,  Z үеийнхний 36 хувь нь тэгш бус байдал бол хамгийн чухал шалтгаан бөгөөд ажил олгогчид тэднийг энэ асуудлыг дэмжээсэй гэж хүсдэг гэв. Харин 60 хувь нь ажил олгогчид нь хүний эрх, арьс өнгө болон бэлгийн чиг хандлагыг нь хүндэтгэхийг хүсдэг гэнэ.

МИЛЛЕНИАЛ VS "Z" ҮЕИЙНХЭН

Z үеийнхнийг цахим ертөнцийн хүүхдүүд гэж нэрлэж буй. Гэтэл миллениалууд ч гэсэн цахим орчинд амьдарч байна. Гэсэн хэдий ч энэ хоёр үе бие биеэсээ хэд хэдэн хүчин зүйлээр ялгаатай.

Миллениалууд бол цахим ертөнцийн пионерууд. Тэдний үед интернет дөнгөж бий болж байсан бол хожим нь тэд ухаалаг утастай танилцсан. Харин Z үеийнхэн бол тэс өөр. Тэд цахим ертөнцөд төрсөн. Тэднийг төрөхөд л ухаалаг утас, Wi-Fi байсан.

Миллениалууд Facebook-ийг илүүд үзэж, мэдээллийн асар их ангал руу унаж, үнэн худал мэдээллийн дунд "живж" байна. Харин Z үеийнхэн бол дээрх мэдээллийг ялгах чадвартай бөгөөд Snapchat болон Instagram-ийг хамгийн дуртай сошиал сүлжээгээр нэрлэжээ.

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ Z ҮЕИЙНХЭН 

Хэдийгээр тэд эдийн засгийн хямралын үед өссөн ч санхүүгийн тогтвортой байдал, шаргуу хөдөлмөрлөхийг илүүд үздэгээрээ бусад үеэсээ ялгаатай. Судалгаанд оролцогчдын 33 хувь нь зөвлөгөө авах нь хамгийн чухал давуу тал гэж үздэг гэжээ. Мөн 29 хувь нь нэг ажлын байрандаа гурваас дээш жил ажиллах нь хөдөлмөрийн харилцааны соёл болон карьерын өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл гэж үздэг ажээ.

Z үеийнхэн адал явдалд  дуртай байхыг үгүйсгэхгүй. Callup-аас гаргасан судалгаанд оюутнуудын 39 хувь нь хувийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн бол 9 хувь нь хувийн бизнестэй гэж хариулжээ.

Тэдний юу хийх нь чухал биш хамгийн гол Z үеийнхэн амжилт руу тэмүүлдэг. Берклигээс явуулсан судалгаанд Z үеийнхний 53 хувь нь амжилт бол амьдралын хамгийн чухал зүйл гэж хариулжээ. Тэгвэл тэдний өмнөх үе буюу миллениалуудийн 46 хувь, X үеийнхний 35 хуюв, бумер үеийнхний 31 хувь нь амжилтыг амьдралын чухал зүйл гэж үздэг юм байна.

Эх сурвалж: ZEROCATER

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж