Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна | News.MN

Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Азийн супер сүлжээнд оролцогчид өнөөдөр /2019.03.01/ "Блю Скай” зочид буудлын хурлын танхимд уулзалдаж  Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмжийн талаар хэлэлцэх юм. Ингэснээр  манай улс   Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийнхаа аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох боломж бүрдэх юм.

Уг олон улсын хурлыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Монголын бизнесийн зөвлөл юм.  Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн 25 хувь буюу 21 их наяд ам.доллар, худалдааны 20 хувийг эзэлдэг, нийт 1.75 тэрбум хүн оршин суудаг том бүс нутаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн нийт хэрэглээний 37 хувь буюу есөн их наяд киловатт цаг байна. Иймд бүс нутгийн эрчим хүчний шинэ зах зээл бий болгох том зорилгоо эхлүүлэх томоохон уулзалт болно гэдгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлж байгаа юм.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Монгол бол Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн яг дунд нь оршдог улс. Ирээдүйд энэ зах зээлийн гол үйлдвэрлэгч буюу экспортлогч орон болно гэж үзэж байгаа аж.  ОХУ, БНХАУ холбосон гол дамжуулах шугамууд манай нутаг дэвсгэрт тавигдана.  Хамгийн гол нь улс төрийн хамгийн дээд төвшиндөө хүртэл энэ санаачилгыг дэмжиж байгаа. Тийм учраас Улаанбаатарт төвтэй шинэ механизмыг бий болгоё гэсэн санаачилга гаргаж байна. Нэгдсэн үндэстний байгууллагын бүс нутгийн эдийн засгийн байгууллага, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Монгол Улсын идэвх санаачилгыг үнэлж, дэмжиж байгаа” гэсэн юм.

Бид хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С. Дэмбэрэл 2019-03-01 124.158.90.25

Өнөөдөр манай улсад Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний олон улсын хурал хуралдаж байна. Мөн Монголын 100 шилдэг инженерүүд цугларах юм гэсэн. Бодвол энэ асуудалтай холбоотой байх. Дээрхи супер сүлжээнд холбондох нь сайн талтай боловч үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй санагдна. Манай улсад НЦС, СЦС маш олноор барих үүрэг ирнэ. Энэ нь улс орны байгаль орчин, уур амьгал, мал, ан амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөхийг онцгой анхаарах хэрэгтэй.

Avatar

Барлаг 2019-03-01 202.9.42.144

Путины барлаг Баттулга төмөр замыг гацаасан нь орсоын эрчим хүчний гол тоглогч болох сонирхолын гар хөл болж байгаа нь ил тод боллоо до.

Avatar

Зориг 2019-03-01 103.229.121.62

Хурлаар энэ ажлын эхлэл тавигдаасай. Эрчим хүчний хараат байдалд байхыг улс орнууд хүсэхгүй л болов уу. Цахилгаан үйлдвэрлэлийн үнийн санал нь хангалттай бага байсан тохиолдолд л дэмжигдэх магадлал гарч магадгүй. Бусдаар бол бүтэхгүй гэж бодож байна.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-03-01 103.229.122.172

Жанхуугийн барлагуудын хэлсэн үгийг дан эсрэгээр нь ойлгоход яг болно. Оросоос маш өндөр үнэтэй тог авч байгаагаа, бүхэл бүтэн тусгаар тогтносон улс байж Эгийн гол дээр ганц усан ЦС байгуулж чадахгүй байж үхсэн баасны чинь эрчим хүчний нэгдсэн сүлжээ вэ? Хятад руу 270-хан км нарийн төмөр зам тавиад дэлхийн зах зээлийн өндөр үнээр зарах байсныг 8 жил таслан зогсоосон хүн нь оркуудын бөөс жанхуу гэдгийг мэдсээр байж бас юун үлгэр яриад байна аа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж