Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Азийн супер сүлжээнд оролцогчид манай улсад чуулж байна

Азийн супер сүлжээнд оролцогчид өнөөдөр /2019.03.01/ "Блю Скай” зочид буудлын хурлын танхимд уулзалдаж  Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмжийн талаар хэлэлцэх юм. Ингэснээр  манай улс   Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийнхаа аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох боломж бүрдэх юм.

Уг олон улсын хурлыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Монголын бизнесийн зөвлөл юм.  Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн 25 хувь буюу 21 их наяд ам.доллар, худалдааны 20 хувийг эзэлдэг, нийт 1.75 тэрбум хүн оршин суудаг том бүс нутаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн нийт хэрэглээний 37 хувь буюу есөн их наяд киловатт цаг байна. Иймд бүс нутгийн эрчим хүчний шинэ зах зээл бий болгох том зорилгоо эхлүүлэх томоохон уулзалт болно гэдгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлж байгаа юм.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Монгол бол Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн яг дунд нь оршдог улс. Ирээдүйд энэ зах зээлийн гол үйлдвэрлэгч буюу экспортлогч орон болно гэж үзэж байгаа аж.  ОХУ, БНХАУ холбосон гол дамжуулах шугамууд манай нутаг дэвсгэрт тавигдана.  Хамгийн гол нь улс төрийн хамгийн дээд төвшиндөө хүртэл энэ санаачилгыг дэмжиж байгаа. Тийм учраас Улаанбаатарт төвтэй шинэ механизмыг бий болгоё гэсэн санаачилга гаргаж байна. Нэгдсэн үндэстний байгууллагын бүс нутгийн эдийн засгийн байгууллага, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг Монгол Улсын идэвх санаачилгыг үнэлж, дэмжиж байгаа” гэсэн юм.

Бид хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж