Хас-ын Ч.Ганхуяг "шатав"

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Хас-ын Ч.Ганхуяг "шатав"

Хас-ын Ч.Ганхуяг "шатав"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдсөн Ч.Ганхуяг энэ удаагийн өрсөлдөгчид дундаа хамгийн их хүч хаяж, сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байсан хүний нэг. Танхимын ерөнхийлөгч болбол аливаа сонгуульд оролцохгүй нам бус байдаг учраас бүр намаасаа түдгэлзэх хүсэлтээ хүртэл өөрийн биеэр хүргэж өгсөн гэдгээ тэрбээр хэлж байсан удаатай. Түүнээс гадна хэрэв МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болбол цалингүй ажиллаж, бусад өрсөлдөгчдөө ядаж л гадаад хэлтэй байж, бизнес эрхлэгчдээ ёстой нэг утгаар нь дэмжинэ хэмээж байсан ч түүний энэ хүсэл талаар болов. Санал хураалтад түүнд ердөө 73 хүн л итгэл хүлээлгэж, танхимын гишүүн биш хүмүүсийг хуралдаанд оролцуулсан хэмээн хурлын дундуур “гоншигнож”, энэ удаагийн хурал бол надад зориулсан хурал хэмээн  “онгирч” байсан нь талаар болж, "шатав".

Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Буян”-ийн Б.Жаргалсайханыг овоо хэдэн санал зулгаах болов уу гэсэн таамаг олон нийтийн дунд байсан боловч тэрбээр ердөө 25 санал авч, сүүл мушгив. Түүний хувьд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийнхөөсөө бусад намд дандаа шүүмжлэлтэй хандаж, “гадуурхагддаг” бол бизнесийн салбартаа ч нэр хүндээ алдаж дээ хэмээн МҮХАҮТ-ын ээлжит хурлын танхимд жиг жуг гэлцэнэ лээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж