Р.Дагва НИТХ-ын даргаар сонгогдож, бүлгийн даргын марафон эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Р.Дагва НИТХ-ын даргаар сонгогдож, бүлгийн даргын марафон эхлэв

Р.Дагва НИТХ-ын даргаар сонгогдож, бүлгийн даргын марафон эхлэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өчигдөр /2019.02.27/  боллоо. Хуралдаан 09:00 цагт товлогдож НИТХ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх байсан ч 15.00 цаг хүртэл хойшилсон. Үүнийг хотын удирдлагууд шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд оролцож байгаа гэж тайлбарласан ч МАН-ынхан НИТХ-ын даргад нэр дэвшигчийн нэр дээр тохиролцож чадахгүй байгаа учраас хойшлуулж байна гэх яриа ч бас гарч байв.

Хуралдаан  олон  цаг үргэлжилсний  эцэст  НИТХ-ын даргаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг сонгосон юм. Намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрх өвөртлөн өрсөлдсөн түүний хувьд 28 хүний саналаар буюу нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авсан.

Уг нь НИТХ-ын даргын санал хураалтад Р.Дагваас гадна, заалнаас мөн тус намын гишүүн Ц.Байгальмаа нэрээ дэвшүүлсэн байсан. Хоёр хүн нэр дэвших гэж байгаа учраас хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулах ёстой.

Төлөөлөгч Ц.Байгальмаа

Гэсэн ч тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгох гэж төлөөлөгч нар санал зөрөлдөн шийдэлд хүрэхгүй байсан нь Р.Дагва, Ц.Байгалмаа нарын тохиролцох шалтаг болсон гэлтэй. Учир нь тэд 20 гаруй минут  тооллогын комисст оруулах төлөөлөгчдийн талаар ярилцсаны эцэст Ц.Байгальмаа нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ингээд ганц нэр дэвшигч үлдсэн учраас дэгийн дагуу  санал хураалтыг нээлттэйгээр явуулах  ёстой ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсанч  эргэж танхимд  орж ирсэнгүй.  НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд АН цөөнх. Хэдийгээр АН завсарлага авсан боловч МАН-ынхан нэгэнт тохиролцож, нэг нэр дэвшигч дээр санал хураасан учраас Р.Дагва өрсөлдөгчгүйгээр сонгогдсон юм. Одоо НИТХ дахь МАН-ын бүлгийн дараагийн даргыг сонгох л үлдээд байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж