БАРИМТ: "Гацуурт” хоёр ч САН-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ | News.MN

БАРИМТ: "Гацуурт” хоёр ч САН-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ

БАРИМТ: "Гацуурт” хоёр ч САН-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ

БАРИМТ: "Гацуурт” хоёр ч САН-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ

Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Сангийн яамнаас Засгийн газрын харъяа сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ.

Нийт 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан юм.

  1. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,
  2. Эрсдлийн сан,
  3. Засгийн газрын өрийн баталгааны сан,
  4. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,
  5. Олон улсын хамтын ажиллагааны сан,
  6. Монгол судлалын дэмжих сан,
  7. Агаарын бохирдлын эсрэг сан

Мөн Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 16 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж Засгийн газар 20 тусгай сантай болохоор шийдвэрлэсэн юм.

Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын тайлангийн дэлгэрэнгүйг  танилцуулж байна.

“ТАРИАЛАНГ ДЭМЖИХ САН”-ГИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын  энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Тариаланг дэмжих сан”-гийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи онуудын санхүүгийн үйл ажиллагаанд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ажлын 16 хоногт багтаан шалгалт хийжээ.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 350.2 тэрбум төгрөгийн худалдан авалтийг хийж,  үүний 17.3 хувийг ТЭДСангаас хийсэн худалдан авалт, 16.5 хувийг ХХААХҮЯ-наас хийсэн худалдан авалт, 16.1 хувийг үрийн буудайн худалдан авалт, үлдсэн 50 орчим хувийг хүнсний улаанбуудайн худалдан авалт эзэлж байна.

ХХААХҮЯ болон ТЭДСангаас зохион байгуулсан нийт 118.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын 46.9 тэрбум төгрөгийн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж хийгдсэн байна.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулсан тендер шалгаруулалтад тендерийн баримт бичигт заасан эрх бүхий байх, ажлын туршлага, санхүүгийн чадварын шалгуур, техникийн тодорхойлолтын нөхцөл, шаардлагыг хангахгүй тендерт оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулсан нийтлэг зөрчил байна. Мөн Сангийн яамнаас хүргүүлсэн тендер шалгаруулалттай холбогдох зөрчил арилгах мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа, тендер шалгаруулалтын журмыг буруу сонгосон зөрчил нийтлэг зөрчил илэрчээ.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд 157.4 тэрбум төгрөгийн буудайн урамшууллыг давхардсан тоогоор 7500 орчим ААН, иргэнд олгосон байна.

Тус сангаас олгосон үндсэн дэмжлэгүүдийн эргэн төлөлт, түүнд тавих хяналт туйлын хангалтгүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 132.0 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 54.6% буюу 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл эзэлж байна. Дээрх хугацаа хэтэрсэн авлагуудтай холбоотой 45.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байхад 2010 оноос хойших хугацаанд ердөө 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бодитоор барагдуулж дуусгасан байна.

“Гацуурт” ХХК нь ТЭДСангийн буудайнаас зөвшөөрөлгүйгээр “Хангай Миллс” ХХК-д 17.9 мянган тонн буудайг 1 тонныг нь 280.0 мянган төгрөгөөр тооцож заржээ.  “Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайнаас зарсан гэх 17.9 тонн буудай нь 2011 оны ургацаас 350.0 мянган төгрөгөөр худалдаж авсан буудай байна. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6,289.5 сая төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад ТЭДСангийн тайланд 4,455.0 сая төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.834.5 сая төгрөгийн зөрүү үүссэн байна .Үүний 1,257.9 сая төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа боловч "Гацуурт" ХХК-аар төлүүлээгүй байна.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд ААН-д олгож, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. 2018 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн нийт өглөг 141.1 тэрбум төгрөг, авлага 131.9 тэрбум төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна.

 

 МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН 2011-2017 ОН, 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР САНХҮҮ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ:

Мал хамгаалах сангийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас үзэхэд, тайлант жилийн эхэнд нийтдээ 33.9 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол 19.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 8.3 тэрбум төгрөг хасагдсанаар нийт авлагын хэмжээ 45.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Авлагын хэмжээ нэмэгдсэн гол шалтгаан нь төлбөртэй үйлчилгээний авлагаар бүртгэсэн Малын тэжээл импортлох аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн 21.2 тэрбум төгрөгийг урьд онд олгож, үлдэгдэл 18.8 тэрбум төгрөгийг дараа онд олгосноос шалтгаалжээ. Урьд онуудаас дамжсан төсөл хөтөлбөрийн зээлийн нийт авлага оны эхэнд 12.3 тэрбум төгрөг байсан нь 680.8 сая төгрөгөөр нэмэгдэж 1,041.4 сая төгрөгөөр буурч 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

2003 оноос хойш иргэн, ААН-д олгосон зээлээс хугацаа хэтэрсэн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй 3,450.0 сая төгрөгийн зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн, 11,891.6 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн эргэн төлөлт оны эхнээс 2.9 хувиар буурсан байна.

Ялангуяа 2003-2006 онуудад олгосон зээлийг ихэвчлэн нэг жил, дээд тал нь гурван жилийн хугацаатай олгосон байна. Гэтэл Мал хамгаалах сан бие даан байгуулагдсанаас хойш шилжүүлж өгсөн 275.3 сая төгрөгийн хүү тооцогдож төлбөл зохих дүн нь харагдахгүй, дахин тооцохын тулд анхны гэрээг нь үзэх шаардлагатай байгаа юм. Энэхүү зээлийн төлөгдсөн дүн, эцсийн үлдэгдлээс харахад төлөгдсөн 45.9 сая төгрөгийг хасаад одоо төлөх зээлийн үлдэгдэл нь анх олгосон зээлээс 84,960.3 мянган төгрөгөөр илүү тооцсон байна.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ:

2003-2006 онд олгосон 359.6 сая төгрөгийн зээл нь 9-15 жил болсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад материал дутуу, баримт бичгийн бүрдэл дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан шүүх хүлээн аваагүй байна. Харин 2007-2013 онд олгосон зээлийн хугацаа хэтэрсэн 3-9 жил болсон зээлийн үлдэгдэл 3,965.0 сая болсон нь 1,201.1 сая төгрөгөөр нэмэгдэж, 9,658.2 сая төгрөгөөр буурсан байна.

Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,965.0 сая төгрөг нь өнгөрсөн  оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 83 иргэн, аж ахуйн нэгжийн 1,710.3 сая төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, 4 иргэн аж ахуйн нэгжийн 62.5 сая төгрөг нь шүүхийн шатанд, 15 иргэн аж ахуйн нэгжийн 355.8 сая төгрөг нь эрэн сурвалжилж байгаа, долоон иргэн аж ахуйн нэгжийн 57.8 сая төгрөг нь шүүхийн шийдвэр гарсан төлөгдөж байгаа, шүүхээс хаягандаа байхгүй гэсэн шалтгаанаар буцсан 31 иргэн аж ахуйн нэгжид холбогдох 425.8 сая төгрөгийн авлагыг хаяг, байршлыг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж, борлуулахаар олгосон хүүгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс маргаан үүссэн, зарим зээлдэгчид зээлээ төлж эхлээгүй, хаяг байршилдаа ч байхгүй эрэн сурвалжлах байдал үүсчээ.

"Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулсаар байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”- 2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй нь 2015, 2016 онуудад гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.  Махны цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төслийг хэрэгжүүлэхэд зээлийн гэрээгээр зээлдэгч 1.0 тэрбум төгрөгийг тодорхой нас хүйсний өсвөр насны хээлтэгч, хээлтүүлэгчээр зургаан жилийн хугацаанд 200 толгой үхрээр төлнө гэсэн нь нэг үхрийн өртөг 5.0 сая орчим төгрөг байна. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11.0 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол 6 үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна.

Мөн 2013 онд 2 тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны долдугаар сард 52 толгой, 2018 оны долдугаар сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой боловч,гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2005 онд олгосон зээлийн 47.2 хувийг эргүүлэн төлүүлж авалгүй 13 жил болжээ. “Праймланс” Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2005 онд олгосон зээлийн 47.2 хувийг эргүүлэн төлүүлж авалгүй 13 жил болжээ.

Энэхүү банк бус санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээний үр дүнг дүгнэж актаар баталгаажуулаагүй, тус санд зээлдэгчидтэй хийсэн зээлийн гэрээний хувь болон зээл олгосон баримтууд байхгүй тул, зээлдэгч бүрээр нарийвчлан шалгаж дүгнэлт хийх боломжгүй болсон байна. Энэхүү зээлийг олгосноос хойш 13 жил болсон бөгөөд 2007 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “Мал хамгаалах сан”-ийн дансанд “Праймланс” ББСБ-аас “ЭМААХДХ”-өөс олгосон зээлийн авлагаар 166.0 сая төгрөгийг бүртгэсэн байна. Үүнээс үзэхэд 21 сая төгрөгийг хэдийд хаана төлсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэрээр 77.7 сая төгрөгийг төлүүлж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар 88.2 сая төгрөгийн авлагатай байна.

МАЛ ХАМГААЛАХ САН УЛСЫН ТӨСӨВТ 40 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ӨГЛӨГТЭЙ БАЙНА

Малын тэжээл импортлох зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс “Мал хамгаалах сан” улсын төсөвт 40.0 тэрбум төгрөгийн өглөгтэй байна.

Малын тэжээл бэлтгэн нийлүүлэх зээлд хамрагдсан 27 компанийн ихэнх нь 300.0 саяас -1.0 тэрбум төгрөгийн зээл авсан байхад “Арованно” ХХК, “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-иуд тус бүр 5.0 тэрбум төгрөгийн, “Чансаа Хан Хөхий” холдинг ХХК 3.0 тэрбум төгрөгийн, “ЧМТО” ХХК, “Жи Өү Ти Ти” ХХК, “Од групп” “Милл хаус” ХХК-иуд тус бүр 2.0 тэрбум төгрөгийн, “Жинст транс” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг тус тус авсан байна. Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар авч үзэхэд 40  тэрбум төгрөгийн зээл авсан 34 компаниас 31 компани нь 18.3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн бөгөөд одоо 23 компаниас 22.9 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар зээлийн эргэн төлөлт 45.6 хувьтай, нийт 34 зээлдэгчээс 10.8 тэрбум төгрөгийн зээл авсан 12 компани зээлээ бүрэн төлсөн, “Биохэлф монголиа” ХХК 900.0 сая төгрөгийн, “Туртелком” ХХК 1.0 тэрбум төгрөгийн, “Галин интернейшнл” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээлийг авсан боловч огт төлж эхлээгүй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-01 202.21.106.133

Naad agaariin bohirdliig buuruulah sangaas idej uusan nohduud onoodor tasarsan bayan yavj bna daa bugdiig n barij avch horih heregtei

Avatar

Зочин 2019-03-01 122.201.24.82

Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдээд л гүйгээд байгаа атигар даа

Avatar

зочин 2019-03-01 202.21.124.130

улаан буудай дээр үүссэн дүн 1 сая гаран төгрөг байгаа юи бишүү. Тухайн үед жингийн зөрүү зэрэг үүссэн байхыг үгүйсгэхгүй . Хэдэн арван тэрбумаар аваад идсэн биш дээ , Салхи эргэжээ , Энэ заваан улс төрийн зорилгооор компанийг боож унагадагаа хэзээ болих вэ

Avatar

Зочин 2019-03-01 202.9.42.218

Гацуурт Чинбат төрөөс хуссан мөнгөөрөө авьяаслаг Монголчууд гээд шоу хийсийн байналдаа хаха тэр нэг хэнд ч хэрэггүй шарк танк voice этр гэсэн новшын шоунуудаа одоо больж үз ах минь охиндоо ч хэлэх хэрэгтэй тэгээд дуугүй өрөө төл бас улс төр лүү орж тэнэгтэв

Avatar

Irgen 2019-03-01 174.217.29.147

Mongolchuud yaduu guilgachin setgehuitei ,belen hool tur zasgaas shaardsan zalhuu yaduu guilgachidaar duurchee.Yaduu Ork(YARK) humuus ulsiin hugjiliin sadaa boljee.Iim YARK uud tamiin togoond l bdg.Uls turch POP uudaas unegui byaslag avah gej dairaad havhand ni ordog YARK uud uls ornoo bodoh zag boljee.Ta nariin har amia hucheesen belenchleh YARK setgelgeenees bolj uls oron suirlee.Odoohondoo mongoliig JENKO TOPOR hoyoriin hosolson mafi l udirdaj bna.Udahgui mongol hezuudne.YARK uud yana daa.

Avatar

Зочин 2019-03-01 202.55.188.37

Сонин сонин нэртэй цүнхний компаниудаар хэдхэн гэр бүл улсын санг идэж суудаг юм шив дээ.

Avatar

Зочин 2019-03-01 202.126.89.162

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЖ МӨРӨӨДДӨГ ШУНАЛТАЙ ХАР ПЗДА БАЙНА !!! МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ МӨРДӨНД ХИЙ !!! ХА ХА ХА

Avatar

ХА ЯХА ХА 2019-03-01 66.181.161.81

2025 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО, ОДОО ОЛОНД ТАНИЛ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙГАА ХҮН ДЭ чинбат

Avatar

зочин 2019-03-01 64.119.25.140

ямар одонд төрсөн гэхээрээ хэдэн тэрбумаар нь авч эргүүлэн төлдөггүй бна. Жаахан ч гэсэн жудагтай бай салхи эргэжээ

Avatar

Zochin 2019-03-01 139.5.217.195

DEERH barimtan dund ni yg adilhan zeregtseed uruu tuluugui gesen company-n nersuud bj l bn. Zaaval GATSUURT-g ontsoldog ni ineedtei l um. Busdiig ni bas duridaad hen ch medehgui bolohoor uu

Avatar

зочин 2019-03-01 202.21.127.166

МОНГОЛ ЯДУУ УЛС БИШ ГЭДГИЙГ ХАРЖ БАЙГАА БИЗ, АМЬДРАЛ МУУ БАЙНА, ТУРЖ ҮХЭХ ГЭЭД БАЙНА ГЭДЭГ ОРКУУДАА, ОДОО СОНГУУЛЬД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ МЭТТЭЙ ЗУУРАЛДАЖ ЯВСААР БАЙГААД АМЬДРАХГҮЙ НЬ БАЙНА ШҮҮ

Avatar

иргэн 2019-03-01 64.119.25.140

Татварын мөнгөөр л хөдөлмөрийн баатар болжээ

Avatar

zochin 2019-03-01 122.201.19.66

Hamgiin gol ni gereenii daguu zeelee tolood yvsan bol ymar ch asuudal baihgui l dee.

Avatar

Зочин 2019-03-01 202.179.27.235

көдөлмөрийн батаар күн гэл үү

Avatar

Зочин 2019-03-01 66.181.160.40

Гачуурт компаны өр ЖДҮС-аас гишүүд хийсэн хулгай хоёр чинь шал өөр асуудал. Хулгайч гишүүдийг өмгөөлөх санаатай ийм бичдэгээ болимоор юмаа. Томоохон ААН-үүд өр зээл тавьж байж л ажлаа явуулна шүү дээ. Бас хэдэн ч газраас зээл авч болно.

Avatar

Од 2019-03-01 122.201.24.212

Хуцваа

Avatar

Зочин 2019-03-01 64.119.17.146

HULGAICH HODOLMORIIN BAATAR

Avatar

Зочин 2019-03-01 64.119.17.146

HULGAICH HODOLMORIIN BAATAR

Avatar

Зочин 2019-03-01 64.119.17.146

HULGAICH HODOLMORIIN BAATAR

Avatar

Зочин 2019-03-01 122.201.24.147

Угаасаа л үгээр л алт ухдаг худлаа компани юм биш үү

Avatar

Зочин 2019-03-01 66.181.161.9

Mongol tv- g ni haa

Avatar

Зочин 2019-03-01 66.181.179.254

"хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна" гэнэ үү. Ингэж найдваргүй хүмүүсийн эрсдэлтэй төсөлд их зээл өгдөг улсад зээлийн хүү өндөр байхаас аргагүйн байна дөө. Одоо зээлийн шаардлагаа маш өндөр тавьж сайн хяналттай болговол зээлийн хүү буурна. Төгрөгийн ханш бас тогтвортой болно

Avatar

зочин 2019-03-01 66.181.161.20

Эби Баяр нартай адилхан луйварчин юм байна

Avatar

Gadaad 2019-03-01 130.34.154.169

Монгол судлалыг хариуцсан хүмүүсийн зөрчлөөс болж энэ сан татан буугдаж байна уу? . Ene heregtei san shu

Avatar

Зочин 2019-03-01 139.5.217.146

Шуналаа дарж чаддаггүй хүн байлаа шүү бөхийн өргөө рүү улайран дайрж байгаагийн харахад луйварчин хүн дэгээ ийм хүн улс төрийн хүндэтгэлийг аваад байхаар төр нь өөрөө хулгайч луйварчидаар дүүрсэн байна гэсэн үг шүү харахгүй сохор байхийг бодоход

Avatar

Irgen 2019-03-01 103.26.194.144

Хөдөлмарийн баатар болох нь зөв байсан юм уу даа

Avatar

иргэн 2019-03-01 202.179.26.127

ийм л Супер Хулгайч Луйварчид л өнөөдөр Өөрсдийгөө Баян Үндэсний үйлдвэрлэгчид гээд Нэрлэчихээд телевиз радиогаар нэг их Баян Шаркийн дүрд тоглоод бусдын Оюуны өмчийг Хулгайлаад сууж байдаг ёстой Луйварчин юм даа

Avatar

Ганболд 2019-03-01 66.181.184.87

Ийм юм мэдэхээр Монгол хэзээч хөгжихгүй мэт санагдах юм. Монголынхоо төлөө гэсэн төрийн хар хүмүүс үгүйлэгдэж байна. Одоо төрийн ажилд дандаа намаачин, панзчин хүмүүс байна. Тэгээд хэрэг мандахаар ажлаа өглөө өвдлөө үхлээ гээд явчихна. Улсынхаа төлөө яахад ч бэлэн, шуналгүй, эдийн сонирхолгүй хар хүмүүс байхгүй болсон байна. Зоригтой аавын хүү байхгүй улс болсон байна.

Avatar

Иргэн 2019-03-01 66.181.184.87

Сан гэдэг хогийн юмаа больтоор юм. Энэ баячууд гээд байгаа юмнууд дандаа төсвийн мөнгөөр туйлж байгаа юм байна. Хүүгүй шахуу мөнгө авдаг юм байна, буцааж төлдөггүй юм байна, сангаа эсвэл банкаа хаадаг юм байна. Ингээд тэтгэвэрийн мөнгө, цалингийн мөнгө хэмнээд байдаг. Сингапур үсрэнгүй хөгжил хийхэд ерөнхий сайд нь гарч ирээд хамгийн дотны хүнээ шоронд хийж байж хахууль, төрийн мөнгө шамшигдуулан үрэгдүүлэхийг зогсоож байсан. АНУ д хахууль болон үрж шамшигдуулах бол хамгийн багадаа 15 жилийн ял

Avatar

ХН 2019-03-01 202.179.26.26

6 ҮХРИЙН ХЭРЭГ ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

зочин 2019-03-01 122.201.21.154

Чинбатаар зээлийг төлүүлж төрийн одон шагналыг хураавал шудрага болно

Avatar

Зочин 2019-03-01 66.181.191.214

HULGAICHDAA SHARK GEED NERLECHIHSEN MONGOLCHUUD NEEREE ALNAA.....BAS HUDULMURIIN BAATAR BOLGONO

Avatar

Зочин 2019-03-01 202.21.117.34

bas ulsiin baatar bolgono.kkkkk

Avatar

МӨӨГИЙ 2019-03-01 103.240.240.73

ЧИНБАТЫН БУЯНД ГУРИЛТАЙ СҮҮТЭЙ БАЙГАА НЬ ЧИН ҮНЭН, ЧИНБАТ ШИГ ОЛОН ҮНЭЭТЭЙ ИХ СҮҮ НИЙЛҮҮЛДЭГ ИХ УЛААНБУУДАЙ ТӨМС ТАРЬДАГ ХҮН МОНГОЛД ХЭН БАЙГАА ЮМ БЭ? МӨНГӨ АВААД БАНК БУСДАА ХҮҮЛЭЭГҮЙ ЦӨӨХӨН ХҮНИЙ1 АВАХ ЮМГҮЗЙ БИШ ТООЦООГОО ХИЙГЭЭД ӨГЧИХНӨ МЗА

Avatar

Зочин 2019-03-01 183.177.97.14

Долдой нь уу

Avatar

ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВААД БУЦААЖ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ЧИНБАТ СҮҮГЭЭ ӨГӨХГҮЙ ЯАХАВ 2019-03-01 103.212.116.31

Хулх хөдөлмөрийн баатар гацуурт Чинбатын шагналыг хураах нь зохистой. Ширэн нүүрэлсэн ичих нүүргүй шуналын тулам юм. Сангуудаас зээл аваад буцааж төлөхгүй улсыг хохирооно, газар, лицензын наймаа хийж, алт ухдаг гэл үү ???

Avatar

Зочин 2019-03-01 202.126.89.245

ГАЦУУРТЫН ЧИНБАТ ГАДААДЫН БАНКУУДАД БӨӨН ДОЛЛАР ХАДГАЛСАН ЛУЙВАРЧИН ДАА !!! ШАЛГАХАД Л ГАРААД ИРНЭ !!! ТҮҮГЭЭР НЬ ТӨЛҮҮЛЭХГҮЙ ЮУ !!! БАДАМШУНАХАЙТАЙ НИЙЛЭЭД Л САЛДАГГҮЙ БАЙСАН НОВШ ДОО !!!

Avatar

zochin 2019-03-01 202.21.99.42

torin demjleggvi gazar tarialangaa hiij chadahgvi boi tor gazraa hyraaj abaad chaddag hvmvvct ni ogoh heregtei tatbar tologchdin mohgiig bitgii heden lyibarchind shashaad bai

Avatar

ГАЦУУРТЫН ЧИНБАТ ГЭЖ л** 2019-03-01 103.212.116.31

Гацуурт Чинбат, Сайд асан дон Бадамжунай, ТНБД асан түгжил Гантулга нар нийлж ХХААХҮЯ-ны сангуудын мөнгөөр их хөлжсөн дөө. . Эдний ард их но бий. Энэ юу ч биш. Зөвхөн өөсрдийн нэрээр авсан нь энэ. Гацуурт Чинбат, дон Бадмжунай, түгжил Гантулга нар өөр өөр 10,20 компанийн нэрээр сангуудын мөнгийг хусаж баяжсан. Эднийг АТГ шалга

Avatar

zochin 2019-03-01 202.21.99.42

ard tymnii tatbarin mongoor hubiin biznec yalanguya gazar tarialahg demjidgee tor bolih heregtei absan mongoo yund zarshyylj bgaag hyanah heregtei lab l zoryalaltar ni ashiglahgvi bgaa yg ni tor tehnik tehnologoo shinechil gazraa bord ortgoo byyryyl gej ogdog bh getel zorualalt bucaar zarshuulj hybidaa hayc abah land 200 abah ehner hvvhdinhee tansaglald zoriulj bna vvniig shalgaad zoriulalt bysaar zarshyylcan bol ergej tolvvleh heregtei

Avatar

Ичдэггүй дурак 2019-03-01 43.243.161.23

Ер нь энэ Говь-Алтай аймгийнхан их хүн муутай хүмүүс байдаг.

Avatar

Зочин 2019-03-01 202.9.43.231

Ийм үрлэгэн бодлоггүй зээл өгч байвал ядуу монгол байтугай баян С.Араб хүртэл дампуурах юм бн. Хайран мөнгө хайран мөнгө. Бүгд гараа лавхан дүрээд сааж бсан бн. Төрийн мөнгө биш шүү татвар төлөгчдийн мөнгө. Болдог бол 20 онд хуугаар нь хана руу харуулах юмсан.

Avatar

Зочин 2019-03-01 202.9.43.231

Төсвийн мөнгө гэж хэдэн сангуудаар дамжуулаад дууссан юм бн дө. Мал хамгаалах сан 2003-2006 онд хэн гэдэг хүн шийдвэр гаргаж зээл өгсөн бн тэр хүнээр төлүүлэх хэрэгтэй. Энэ сангууд бол бүрэн дампуурсан бн.

Avatar

Иргэн 2019-03-01 103.229.121.135

Шаркууд нэг бол сургууль дээрэидэнэ нэг бол бахийн өргөөг авахаар санаархана авсан зээлээ төлөөчээ шударга бизнес хийсэн юм шиг додигор суухаа боль

Avatar

ө 2019-03-01 192.82.64.217

хамгийн баян хүн л гээд байсан. төлчөх байх өө

Avatar

Зочин 2019-03-01 202.131.233.214

Орчин үед өртэй хүн баян гэж сонсоогүй юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж