"СКАТ Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг хийнэ" | News.MN

"СКАТ Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг хийнэ"

Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

"СКАТ Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг хийнэ"

"СКАТ Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг хийнэ"

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг болсноор бий болох давуу тал юу вэ. Олон нийт бол тийзний үнэ буурах болов уу гэж хүлээж байна. Мөн Асиана эйрлайнзын тухайд тодруулбал?

-Асиана эйрлайнз нь 1988 онд байгуулагдсан Солонгосын хоёр дахь том авиа компани юм. Дэлхийн 30 авиа компанитай аяллын дугаар хамтран ашигладаг, 83 агаарын хөлөгтэй, олон улсын 76 чиглэлд нислэг үйлддэг дэлхийд дээгүүрт ордог авиа компани.

Монгол-БНСУ хооронд хийгддэг агаарын тээврийн эрэлт сардаа дунджаар/аялал жуулчлалын бус улиралд/ 3000 суудал байдаг. МИАТ, Корейн эйр компаниуд энэ эрэлтийг хангаж ирсэн. Гэхдээ ачаалал ихтэй зуны улиралд суудал хүрэлцдэггүй. Харин ирэх сарын сүүлээс  Асиана эйрлайнз нислэг үйлддэг болсноор суудлын тоо 5000 болж нэмэгдэнэ, эрэлт хангагдана гэсэн үг. Эрэлтийг давсан нийлүүлэлт хийхээр зорчигчдод хамгийн таатай үйлчилгээ санал болгосон нь суудал дүүргэлт сайтай өрсөлдөөн бий болно. Энэ нь агаарын тээврээр үйлчлүүлэгч, зорчигчдод илүү таатай, сонголт хийх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Дээр нь бид хямд үйлчилгээтэй /Low cost үйлчилгээ/ Эйр бусан болон МИАТ компани долоо хоногт тус бүр хоёр удаа, 162 хүртэл хүний суудалтай агаарын хөлгөөр Улаанбаатар-Бусан чиглэлд нисдэг байсан бол одоо 195 хүртэл суудалтай агаарын хөлгөөр долоо хоногтоо тус бүр гурван удаа нислэг үйлдэхээр болгож нэмэгдүүлсэн.  Бид авиа компаниудад “Энэ чиглэлд хамгийн хямд тийз зарна шүү” гэдэг нөхцөл тавьсан.

МИАТ компанийн Бусан руу хийдэг нислэг алдагдалтай байгаа. Иймээс бид МИАТ-ийнхэнд  “Та бүхэн бусад авиа компанитайгаа өрсөлдөж, хямд тийз зарахгүй бол энэ чиглэлээс гараад Сөүлийн чиглэлдээ анхаараарай. Алдагдалтай ажилладаг чиглэлд нь хямд үнэтэй нисээд ашигтай ажиллах өөр авиа компани явуулъя” гэж хэлсэн байгаа. МИАТ компани ч зөвшөөрсөн. Тиймээс Улаанбаатар–Бусаны чиглэлд Монголд шинээр байгуулагдсан, болон одоо агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа авиа компаниудаасаа явуулах сонирхол бий. Энэ чиглэлд “low cost” буюу хямд үйлчилгээтэй, ирж, буцах тийзний үнэ 200 ам.доллар хүртэл хямд байвал зорчигчдод илүү таатай нөхцөл бий болно шүү дээ.

-Монгол Улс, БНСУ хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрээр МИАТ, Корейн эйр, Асиана эйрлайнз компаниуд нь долоо хоногтоо хэдэн удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр байгаа вэ. Солонгосын авиа компаниуд суудлын тоо ихтэй онгоцоор үйлчлэхээр МИАТ-аас илүү ашигтай тээвэрлэлт хийнэ гэсэн үг үү?

-Агаарын харилцаа тэгш хэмийн зарчимд суурилах ёстой. Хоёр орны хооронд байгуулсан байсан 2003 оны Агаарын хэлэлцээрт бид өнгөрсөн нэгдүгээр сард өөрчлөлт оруулснаар дэвшил гаргаж чадсан. Энэ нь ямар өөрчлөлт вэ гэхээр авиа компаниудынхаа нислэгийг зорчигчийн тоогоор тэнцүүлэхээр болсон. Тэгэхээр долоо хоногт МИАТ 2500 зорчигчийг 11 нислэгээр, Корейн эйр, Асиана эйрлайнз авиа компаниуд 2500 зорчигчийг 9 нислэгээр тээвэрлэх болж байгаа.  МИАТ суудал багатай агаарын хөлөгтэй, Корейн эйр, Асиана эйрлайнз авиа компаниуд олон суудалтай агаарын хөлөгтэй учраас нислэгийн тоо нь ийм зөрүүтэй байгаа юм.

Өмнө нь МИАТ, Корейн эйр компаниудаар зорчсон үйлчлүүлэгчдийн тоо маш зөрүүтэй байсан. Тухайлбал, 2017 онд МИАТ нь Корейн эйр-ээс 29 мянган зорчигчоор бага зорчигчдод үйлчилсэн байх жишээний. Энэ харьцааг 2003 оноос хойш өөрчлөх гэж явсаар сая Агаарын харилцааны хэлэлцээрт амжилттай өөрчлөлтүүдийг хийж чадсан юм.

-МИАТ компани Сөүлээс цааш гуравдагч орон руу нислэг үйлдэх боломж бас нээгдэж байгаа гэх. Энэ талын нэмэлт мэдээлэл өгөөч?

-МИАТ компани Корейн эйр компанитай аяллын дугаар хамтран эзэмшдэг. Одоогоор дээрх компаниуд нэг нислэг дээр кодоо хуваагаад хэрэглэж байгаа.  Энэ нь Корейн эйр-ийн тийзээр МИАТ-ийн онгоцоор БНСУ-руу, МИАТ –ийн тийзээр Корейн эйр-ийн онгоцоор зорчих боломжтой харилцан хэлэлцээр үйлчилж байгаа. Үүнийг илүү өргөтгөсөн гэж хэлж болно. Нэг ёсны Сөүл хүрээд зогсдог байсан аяллын үйлчилгээг гуравдагч орон руу зорчих боломжтой байхаар тусгаж өгсөн. Тэгэхээр МИАТ компани Корейн эйр, Асиана хоёрын аль сайн ажиллаж байгаатай нь харилцаагаа өргөжүүлээд гуравдагч орон руу аяллын дугаар хамтран ашиглаж нислэг үйлдэх боломжтой болж байна. Ингэхлээр зорчигч мөн л хямд тийз захиалах боломж гарч ирнэ.

-“Асиана эйрлайнз” нислэгийн аюулгүй байдлыг хэр хангасан авиакомпани вэ?

-Агаарын тээврийн аюулгүй байдал маш олон үзүүлэлтээр хангагддаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас авиакомпаниудыг үнэлж, хэрвээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй байвал хар жагсаалт руу оруулдаг. Асиана эйрлайнз аюулгүй байдал хангадаг учраас дэлхийн маш олон орон руу нислэг үйлдэж байна.

Асиана эйрлайнз авиакомпанийн агаарын хөлгийг Монгол руу нислэг үйлдэхийнх нь өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанаас шалгана.

-Асиана эйрлайнз шалгарахад Монголын талаас оролцсон уу.  Санал өгөх ч юм уу байдлаар?

-Агаарын ямар тээвэрлэгчээ сонгох нь тухайн орны бүрэн эрхийн асуудал байдаг. Агаарын харилцааны хэлэлцээрт талууд харилцан тохиролцоод танайхаас нэг, манайхаас нэг агаарын тээвэрлэгч энэ чиглэлд нислэг үйлдэнэ гээд тусгахаас биш авиакомпанийг сонгодоггүй. Тиймээс тухайн улс ямар авиакомпаниа сонгож нисгэх томилгоо хийх нь тухайн улсын асуудал эрхэлсэн  байгууллагынх нь эрхийн асуудал. Энд хөндлөнгөөс оролцвол тухайн улсын бүрэн эрхэд нь халдаж байна гэсэнтэй адил болно.  Харин бид Агаарын хэлэлцээрийн дагуу шаардлагуудаа тавьж болдог.

БНСУ-ын талаас ярьж байснаар бол Асиана эйрлайнз шалгарахад тус улсын Зам тээврийн яам ч оролцдоггүй юм билээ.  Энийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тусдаа комисс шалгаруулж томилгоо хийдэг. Бид харин эндээс суралцаж бас ийм зарчмаар явбал яасан юм бэ гээд судалж байна.

– Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэгтэй болсноор Европ руу хямд үнээр аялах боломж нээгдэх тухай мэдээлэл байгаа. Хэзээнээс энэ боломж хэрэгжих вэ?

-Казахстан улсын СКАТ компани томилгоогоо авсан байгаа. Астана-Улаанбаатар-Астана, Алматы-Улаанбаатар-Алматы, Усть-Каменогорск-Өлгий-Усть-Каменогорск чиглэлд долоо хоногт 2 удаагийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон байдаг.  СКАТ компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчдог зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэж сонголт хийх боломж бий болно. Өнгөрсөн жилүүдэд баруун тийш аялах бол Турк эйрлайнс, МИАТ хоёрыг хардаг байсан бол дахиад нэг авиа компанийг харж сонголтоо хийх боломж гарч байгаа гэсэн үг. СКАТ нислэгээ гуравдугаар сардаа багтаан эхлүүлнэ.

-Цаашдаа олон улсын чиглэлийн нислэгүүд нэмэгдэх үү?

-МИАТ  компани Гуанжу руу шинэ нислэг хийж байна. Шанхай руу нислэг хийхээр цагийн хуваарь судалж байгаа. Изиннис эйрвис компани шинээр байгуулагдаад онгоц шалгах нислэгүүдээ Ханбумбат руу хийж байна. Олон улсад мөн явж шалгуулна. Үүний дараа Изинис эйрвис компанийн томилгооны асуудал яригдана. Зам тээврийн хөгжлийн яамнаас томилгоо өгдөг. Тухайн компани олон чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавьсан байгаа.

-Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал ашиглалтад орохоор илүү өргөн боломж нээгдэнэ биз. Ирэх намартаа багтаад онгоц хүлээн авдаг болох уу?

-Ирэх намрыг хүлээлгүй шинэ нисэх буудалдаа одоо ч онгоц хүлээн авч, хөөргөж болно. Гэхдээ Японы талтай хийж байгаа гэрээ, хэлэлцээрээс нэлээд зүйл шалтгаалах болоод байгаа. Энэ нь шинэ нисэх буудлыг цааш авч явах концессын гэрээ юм. Гэрээний хугацаа 15 жил. Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувь эзэмшинэ. Японы менежмент орж ирснээр Монголд үйлчилгээний шинэ хувьсгал нэвтрүүлнэ гэж харж байгаа. Гэвч Японы талаас бүх бэлтгэл хангасны дараа ашиглалтад оруулна гээд удаашруулах төлөвтэй байгаа. Хэрэв концесс байгуулах хэлэлцээр энэ сардаа дуусвал гарын үсэг зурах ажил гуравдугаар сардаа хийгдэнэ гэсэн хүлээлттэй. Гэхдээ концессын гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурагдсан ч япончууд арван сар бэлтгэл ажил хийнэ гэж айлгаад байгаа. Монголын талаас аль болох богино хугацаанд бэлтгэл хангаж, шинэ нисэх буудлыг даруй ашиглалтад оруулна гэдгээ хэлж байна. Эцсийн шийдэл хараахан гараагүй байна.

Ерөнхий сайдын зүгээс ирэх долдугаар сард шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг үүрэг болгосон. Санаагаар болдог бол нисэхийн баяр буюу тавдугаар сард ч шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулчихмаар байгаа. Даанч биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйл байна.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсон нөхцөлд боломжууд мэдээж нээгдэнэ. Буянт-Ухаагийн нисэх буудал хязгаарлалтад ордог. Бойнг 747 буюу давхар онгоц өдөр болгон буух боломжгүй. Харин Хөшигийн хөндийд барьсан нисэх онгоцны буудал хязгаарлалтгүй. Терминаль нь том, 3 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай гээд илүү өргөн боломж нээгдэнэ.

-Олон улсын нислэгийн шинэ, шинэ чиглэл нэмэгдэх, мөн шинэ нисэх буудал ашиглалтад орох нь тийзний үнийг бууруулах боломжийг бүрдүүлэх үү. Ер нь Монголд агаарын тээврээр зорчих үнэ өндөр байдаг нь өрсөлдөгчгүйгээс болоод байдаг юм уу, Эсвэл энд өөр шалтгаанууд нөлөөлөөд байна уу. Онгоцны түлш ОХУ-аас хараат байдаг нь тийзний үнэ өндөр байх бас нэг шалтгаан гэж харагддаг?

-Шатахуун ч нөлөөтэй л дээ. Гэхдээ энэ бол ганц л шалтгаан нь. Агаарын тээврийн нэг зовлонтой юм нь бүх юм ам.доллараар тооцогддог. Нисгэгч, үйлчлэгчийн хувцас, хоол, хүнс, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл гээд бүх үйлчилгээ валютын ханшаар тооцогддог.

2010, 2011 онд ам.доллар 1100 төгрөгтэй тэнцэж байсан. Тэр үед МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёр талдаа явах тийз 600 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад 1.2 сая төгрөгөөр хоёр талдаа явах тийзээ захиалж авч байна. Уг нь МИАТ тийзний үнээ нэмээгүй. Гэтэл төгрөгийн ханш суларсан нь тийзний үнэд нөлөөлсөн. Гэтэл МИАТ л өндөр үнэтэй тийз зараад байдаг юм шиг үйлчлүүлэгчид ойлгодог. Цаад талд нь ам,долларын ханш гэж юм бий шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дээр нь монголчууд төлөвлөж амьдарч сураагүй. Цагийг нь тулгаж тийз захиалаад хэвшчихсэн. Цаг нь тулчихаар зорчигч ихтэй, ачаалалтай үед өндөр үнэтэй тийз худалдан авч үйлчлүүлэхээс аргагүй болдог. Цаашдаа олон улсад мөрддөг, зорчигч жилийн өмнө захиалгаа өгч хямд тийз худалдаж авах боломжтой гэх мэт үйлчилгээний соёлд суралцмаар юм шиг санагддаг.

Агаарын зах зээлд суудал нийлүүлэлт их байх тусам тийзний үнэ буурч, хомсдох тусам өсдөг жишигтэй. Гадаадын авиа компаниудын суудал дүүргэлт 70 хувьтай байж, ашигтай ажиллаж эхэлдэг. МИАТ ч мөн ижил. 20, 30 хүн суулгаад нисээд байвал алдагдал хүлээнэ. Тиймээс нэг чиглэл рүү гурван ч авиа компани нислэг үйлдээд эхлэхээр авиа компаниудын дунд өрсөлдөөн бий болж байна. Хэн сайн маркетинг хийж гэр бүлээрээ аялахад гурав дахь хүн нь, эсвэл хүүхэд нь үнэгүй гэдэг ч юм уу, ийм хөнгөлөлтүүд гарч ирэх байх. Энэ нь мэдээж зорчигчдод ашигтай. Одоогийн байдлаар тийзний үнэ яг тэдэн хувиар буурна гэсэн тоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан өрсөлдөөнийг нэмэгдүүллээ, яваандаа зорчих билетийн үнэ нэлээн сайн буурна гэж ойлгох хэрэгтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-01 103.229.121.228

Boodog mini yaarval daarna. Naad yponoosoo yum surch av. Chi yaaraad menejmentee hiij barah uu. Delhiin hemjeenii yum hiine shuu. Odoogiin baij baigaa buudaliin uilchilgee gej hogiin yum bainaa. Uuniigee uurchil

Avatar

Зочин 2019-03-01 202.126.89.78

mongold heden ongots niseh bgaa too medehgui bsan Byambasuren darga aimiin ongotsnii too nedlee yu

Avatar

hi 2019-03-01 103.111.68.3

yarih neg hereg hiih bas neg hereg shuu. shuumjilj bno tegvel sanalaa hel, sanalaa helsen bol shiidlee taniltsuul. tegj chadahgui bol chatsga tsarailaad hun muulaad suuj bn

Avatar

Зочин 2019-03-01 118.38.172.58

AAM BAS NEG UM MIATYNHAN TA NAR JEJUD YAJ NEG YAVLAA HO

Avatar

Зочин 2019-03-01 118.38.172.58

ASIAN-G SO NARYN ZOV SHIIDVER ORUULJ BGAA UM. MANAIHAN SAAD BOLOHGUI BAIMAAR ODOO KKKK HEREGLEGCHDEE BODVOL SHUU DEE. 2012 ONY NEG SHIIDVER BII. BAS 2004 ONY MOU MEDNEE MEDNEE MEDEHGUI EE AIN?

Avatar

Зочин 2019-03-01 43.242.242.240

Ханбумбат гэдэг нь хот юм уу, улс юм уу, яг юу юм бэ? Энэ сэтгүүлч нь ойлгомжтой, тодорхой бичиж болоогүй юм уу? Баруун тийшээ чиглэлд бас Улаанбаатараас Аэрофлот нисдэг хэвээрээ биз дээ? Яагаад зөвхөн Турк эйрлайнс, МИАТ хоёр гэж. Ийм ийм алдаатай зүйл нийтлэхээ боль л доо.

Avatar

hi 2019-03-01 103.111.68.3

Byambasuren gej darga yum hiij baigaa yum baina. Tsaashdaa Irgeded heregtei olon zuil hiih heregtei. Hov jivee bolio humuusee.

Avatar

Zochin 2019-03-01 94.186.197.101

Za odoogiin nohtsol baidal deeredeh yum bn. Turkish Airline geed davarsan, yostoi humuus shigee muu sanaataa, huvia hicheesen, hun hohirooson airline baidag shu.

Avatar

БОЛЬ ДОО ЭНХЖАРГАЛ ААААА 2019-03-01 103.111.68.3

am dollariin hanshaar duh haritsuulalt yavagdaj baigaa minii duu mal aa!!!!!!!

Avatar

Иргэн 2019-03-01 66.181.184.200

Юун намар вэ, энэ наадмаар бүрэн ашиглалтад орно гээд байсан, больсон уу?

Avatar

Зочин 2019-03-01 49.0.212.200

Buduun Byambaa mini yum sudalj unsh l daa hudlaa jujiglej b*** dolooj amidrahaa boli za yu naiziin huvid helj bna

Avatar

zochin 2019-03-01 122.201.23.226

yamar aimaar naiz ve

Avatar

Зочин 2019-03-01 66.181.176.54

Chi naiz munuu unen aimshigtsi naiz bna

Avatar

Hi 2019-03-01 103.111.68.3

нэг хэсэг шантааж хийж байж олонд танигдсан, МИАТ гэх мэт олон том төрийн компаниас мөнгө зувчуулсан нэрд ч гарч улмаар Улс төрд хүч үзэн эцэстээ эрх мэдэлд хүрч УБТЗ ХХН ээс мөнч их юм залгиж байгаа хүн дээ6. УБТЗ ХХН -ийн ногдол ашгаас мэлээн цохисон, хаус авах гээд хуучин дарга Пүрэвбаатарын байрыг авах гэж үзээд эцэстээ дийлэхгүй болхоор Дахин төмөр замаас шинэ байр авхуулж байгаа сурагтай байсан дахин одоо аваа байлгүй, жигжиднямаагийн офшоороос мэлээн мөнгө хуваасан байх даа. бид иймэрхүү

Avatar

Зочин 2019-03-01 112.72.11.111

Уналаганы 1 морь МИАТ-аа нухахаар шийдэж дээ. Өрсөлдөөн хямд үнэ өгөх юм биш. Валютын ханшны өсөлт үнэ өсгөөд байгаа гэдгээ л сайн тайлбарлаач.
Асиана Эйрлайнэс байнга осолд ордог, эсхүл алдаа гаргадаг компани ш д. Тэрийг нь хэлээч

Avatar

БОЛЬ ДОО ШХАЙ МИНЬ НИСЭХИЙН МӨНГИЙГ ЯАЖ ЦУСЛАСНАА Л ЯРЬ 2019-03-01 103.111.68.3

БИ ЭНЭ НӨХРИЙН ЯРИЛЦЛАГЫГ НЬ УНШЛАА…… ҮНЭХЭЭР ДУР ГУТАЖ БАЙНА…… ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ЭНЭ НӨХӨР ӨНГӨРСӨН ОНД АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ТЭГЖ ЧАДААГҮЙНХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ. БАС НЭГ ЮМ БАЙНА. ӨМНӨД СОЛОНГОС УЛС ӨӨРСДӨӨ АГААРЫН ТЭЭВРИЙН МОНОПОЛИЙГ ЗАДЛАСАН БОЛОХООС БИШ ЭНЭ "ШАХАЙ" БОЛ БҮҮР Ч ТАГ…….БАЙСАН….. МӨРТӨӨ ОДОО БОЛОХООР ХЯМДАРЛАА БАРИЛАА МАШ ЭРТНЭЭС ҮЗСЭН ХАТСАН ГЭЭД ХУЦАЖ БАЙХ ШИВ….. ДЭЭРЭЭС НЬ БИД НАР НИСЭХИЙН БАЯРААР Ч ГЭСЭН ОРУУЛЧМААР БАЙНА ГЭЭД ОНГОН

Avatar

zochin 2019-03-01 202.170.68.38

bichih gej baigaa yumaa oligtoihon shig bicheech, nul aldaa.tegeed bas hun muulnaa

Avatar

Зочин 2019-03-01 45.32.61.127

Нисэхийн хонхорын газрыг хамгийн их будлиантуулж өнөөгийн энэ эмх замбараагүй газрын зохион байгуулалтыг бий болгосон, хорооны Засаг дарга хийж байсан Эрдэнэцогт гэж мэргэжлтийн бус, авлигач нөхөр Нисэхийн байгууллагад ажиллаад байх юм. Өөрөө мэргэжлийн бус, ажлаа хийж чаддаг ч юмуу, үгүй ч юмуу нөхөр тэгчихээд бас дарга нарыгаа мэргэжлийн бус гээд муулаад явдаг. Ичээч тэр нөхдүүд. Зайлуулаач ийм нөхдүүдийг

Avatar

Зочин 2019-03-01 182.160.32.206

шал худлаа. би эрт онгоцны билет авчихсан чинь явахын өмнө бүүр хямд билет байж л байсан.

Avatar

nisehiin hyanalt 2019-03-01 103.111.68.3

irgenii nisehiin erohnii gazraas yaj 1 jil ajillad 180.000.000 tugrugiin bairnii hungulult avah ve, ene erdenetsogt gej horoond bicheech hiij bsn nuhuriig batmunh gej nuhur ajild oruulaad unuuh ni mergejliin bus ajlaa hiij chadahgui bolood halahgdahad ni iim shiidver gargaj huuli, durem zorchij ilt huivaldan baiguullagiig mungiig hulgailsan bdag asuudliig shalgah heregtei

Avatar

Солиот 2019-03-01 103.111.68.3

Батжаргал гэж хулгайчыг нэн яаралтай зайлуулаачээ онгоц угсрах нэрээр хөдөлгүүрийн мөнгө завших ажиллагаандаа мэргэжлийн ажилчдыг хамруулж улайрч баына. ан -2 онгоц яаж сүйрүүлсэг талаар хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-03-01 103.111.68.3

Нисэх буудлын удирдах газар гэж мэргэжлийн бус ажлаа мэдэдгүй дээшээ долоож доошоо мэргэжлийн ажилтныг дарамталсан харуул цагдаа хийж байсан Эрдэнэбаатар, Мөнхнасан гэж хулгайчуудыг нэн яаралтай зайлуулах хэрэгтэй. ажил мэдэхгүй сайд даргын шахааны 80-д орон тоо гаргаж улсад асар их хохирол учруулж мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус болгож байна

Avatar

hhhh 2019-03-01 103.229.176.130

ene 60 terbumiin taviullll zailah udur n duhuud irehleeer ih tiichignej bn aaaaa,

Avatar

Зочин 2019-03-01 112.72.11.113

Залуу хүн энэ нисэхэд бугшсан идээ бээрийг шахаж зоригтой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа нь харагдаад байгаа. Ахмадуудынхаа зөвлөмжийг сонсч, авахыг нь авч, гээхийг нь гээж зөв гэсэн шийдвэрүүдээ гаргаж улам сайн ажиллаарай Бямбасүрэн.

Avatar

Зорчигч 2019-03-01 112.72.11.113

Ашгүй ингэж нэг өрсөлдөөн бий болох гэж. Монополь байсан компаниуд одоо үнээ буулгахаас аргагүй болох байх.

Avatar

Зочин 2019-03-01 103.111.68.3

Энэ коммент бичиж байгаа хүмүүс ярилцлагаа уншаач ээ. Юу ч уншаагүй байж л шууд гутаан доромжлох үйлдэл хийх юм. Ямар авиакомпаниа сонгож нисгэх томилгоо хийх нь тухайн улсын асуудал эрхэлсэн байгууллагынх нь эрхийн асуудал. Энд хөндлөнгөөс оролцвол тухайн улсын бүрэн эрхэд нь халдаж байна гэсэнтэй адил болно гэсэн байх юм. . Олон жил хийж чадаагүй агаарын харилцааны хэлэлцээрийг амжилттай хийж чадсанд нь баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-03-01 66.181.177.143

Ажлаа мэддэггүйгээс уулзая гэсэн мэргэжлийн ажилтан, инженер, техникчид, ер нь хүмүүсийг өрөөндөө оруулдаггүй, дарга гэдгийг дураараа байж хөөрч сагсуурах хэмжээнд л ойлгож явдаг хоосон толгойтой, үйлчлэгчийн сургууль төгссөн энэ Бямбасүрэн гэх хөлдүүг Хүрэлсүх минь ингэж тэжээж байгаа чинь буруу. Энэ этгээдийг болон Ёмбоо Эрдэнэбат гэх хулгайч нарыг халах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-01 107.77.199.38

Үйлчлэгчийн сургууль гэж түүхэнд байсан юм уу? ИАТУГ-ын харьяа Нисэхийн Тусгай Дунд Сургууль гэж байсан. Агаарын тээврийн үйлчилэгч, Нислэгийн Удирдагч бэлтгэх хоёр анги байсан нь наад Бямбасүрэн, Ё.Эрдэнэбат нар амжилттай суралцаж төгссөн. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс. Хуцалгүй унгаж дүлэлгүй баагаад урьдах ажлаа хий. Комментыг чинь харвал бас нисэх хавьцаа бололтой.

Avatar

Зочин 2019-03-01 66.181.171.34

Зөв шүүмжилж үнэн мэдээлэл бичсэн байна. Юундаа уурлав. Хамсаатан нь уу.

Avatar

Иргэн 2019-03-01 122.201.24.123

ЯМар царай муутай хүн бэ дэндүү гомдмоор

Avatar

Зочин 2019-03-01 202.131.233.214

Аюулгүй байдлыг хангасан гэдэг нь авилгаа өгсөөн л гэсэн үг шиг сонсогдож байн шүү.

Avatar

зочин 2019-03-01 203.91.118.247

Энэ Бямбасүрэн гэдэг нөхрийн яармаг дахь том хаус хаанаас санхүүжилт аваад байгааг шалгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж