Холливуудын хамгийн үнэтэй салалтууд

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Холливуудын хамгийн үнэтэй салалтууд

Мел Гибсон болон Робин Гибсон
Алдарт найруулагч, жүжигчин Мел Гибсон  өнгөрсөн жил  Орос бүсгүй Оксанатай нэр холбогдож, 28 жил ханилж долоон хүүхэд төрүүлж өгсөн эхнэр Робиноос гэрлэлтээ цуцлуулсан юм. Робин хэдийгээр нөхөрөө залуухан, хөөрхөн бүсгүйд алдсан ч оронд нь түүний өв хөрөнгийн тал буюу 900 сая  ам.долларыг салгажээ.



Мадонна болон Гай Риччи

Мадонна нөхрөөсөө салсны төлөөс болгож эдлэн газар, Лондон дахь Punchbowl пабыг оруулаад 76-92 сая доллар төлсөн боловч сүүлд  энэ тухайгаа үгүйсгэсэн юм. 

Пол Маккартни болон Хитер Миллз
2002 онд тэднийг гэрлэх үед Миллз 30 настай байжээ. Дөрвөн жилийн дараа охиноо төрсний дараа Биттлз хамлагын экс гишүүн болон ододтой бүжиглэгч хоёрын хамтын амьдрал салалтаар дууссан юм. Миллз салалтаас 48.7 сая ам доллартай хоцорсон төдийгүй Пол дөрвөн настай охин Биатрисын тэтгэмжинд жил бүр 70 мянгыг өгөхөөр болжээ.

Харрисон Форд болон  Мелисса Метисон
1983 онд Мелиссатай гэрлэхийг зөвшөөрч байна гэж хэлснээсээ хойш Форд кинонд тоглох бүрдээ түүнд 20 сая ам доллар авчирч өгдөг байсан юм. Харин 2004 онд гэр бүлээ цуцлуулахдаа Мелисса хуучин нөхрийнхөө тоглосон Индиана Жонс болон бусад киноны ашигаас авч байхаар маш ашигтай тохиролцоо хийжээ.
 

Кевин Костнер болон Синди Сильва

Тэд анх 1978 онд Калифорнийн их сургуульд сурч байхдаа танилцаж, гэрлээд 16 жил ханилсны эцэст гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх Синдид Костнероос 80 сая ам доллар салгаж өгсөн байна.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж